...Миний хүү, Ээжийгээ Битгий Орхиорой...

Эмнэлэгийн хаалгаар орохдоо "заавал баруун хөлөө эхэлж тавиарай" гэж Болжмор найз маань захисан юм.

Санан санан алхаж орлоо....

Биднийг /Медикал бид хоёр/ ороход "сайхан нэртэй" ханхүү маань унтаж байсан юм. Өтгөн хар хөмсөгтэй, дэрвийсэн урт сормуустай ээжийгээ дуурайсан хөөрхөн хүү.

Үнэхээр эх хүний сэтгэлийг энэ хорвоогын юутай ч зүйрлэж болмооргүй агуу юм аа. 

Хамгын аймшигтай өвчин хорт хавдар гээчийг тусчихаад, хайртай бяцхан үрийг нь эх орондоо эмчлэгдэх аргагүйг дуулсан эх,  хөлөө хүрэх бүх газраар гүйж сайхан сэтгэлтэй хүмүүсийн буянаар 15 сая төгрөг босгоод ёстой л "харанхуй"  хүрээд /солонгост/ иржээ.

Эмч нартаа төлбөр дутуугаа хэлж чадахгүй суугаа энэ ЭХ хүүгээ  л хөл дээр нь  босгож авахыг илүүтэй ихээр хүснэ. Төлбрт нь нийтдээ 50,000 гаруй доллар шаардагдах аж....

Би энэ бичлэгээ бичих гэж 3 өдөр дуншлаа. Хэтэрхий их хичээсэн болохоор санаанд олигтой юм бууж ирэхгүй дэмий л өдөржин шөнөжин юу гэж бичвэл хүмүүст хүрэх бол гэж бодож байлаа.

Бидний уулзсан мөч нүдэнд харагдаж, чихэнд сонсогдоод хий л нулимс унагааж юу ч бичиж чадсангүй ээ...Бичих гэхээр л энэ муу хоёр нүдийг ус бүрхээд юу ч харагдахгүй болгоод, сэтгэл түгжээд байх юм аа.

Уучлаарай манайхаан.

Маргааш тэр хэд дээрээ очоод, та нартаа   дэлгэрэнгүй  мэдээлэл хүргэнээ.

Ямартаа ч Лео найздаа үнэхээр их  баярлалаа. Ажлаа тарчааад миний явуулсан файлыг монтажлаад

Леогыхоо хийж өгсөн энэ бичлэгийг үзээд бүүр ч  элэг эмтрээд, би нь энэ удаад ...

Хүүгээ хагалгаанд орохын өмнө нь гарнаас нь атгаад "миний хүү ээжийгээ битгий орхиорой"  гэхэд нь  хүү нь

инэээгээл .......

Цагаан сүүгээ эвэлтэл асгаруулж

Цээжээн хаттал өөрийгөө шингээлээ эжий нь чамд

Торгон дэвжээг хотойтол дэвэх аав нь

Тоглох газрын чинь хатууг зөөллөх гэж

Торгоор гоёсон зодгоороо

Тоосыг арчиж өгдөг вм шүү, миний хүү

Уучлаарай

Үнэхээр үг, авьяас хоёр дутаад байна аа...Би бол дэмий л усан нүдлэхээс цаашгүй хүн юм байна.

Энэ сайтуудаас дэлгэрэнгүй танилцаж болно.

Медикал "Миний хүүд амьдрал харлаач"

Болжмор  "Үхтэл үр харам..."

Нини "Одоо л бидний тусламж хэрэгтэй байна"

Энгийн үгс "Бяцхан хүүд чин сэтгэлээрээ туслаарай"

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Энгийн үг | 2009-04-03 03:50:55
uvchin zovlon helj irehgui hiisch irdeg ni hetsuu yumdaaa ene huurhun huu edgereh bhaa saihan setgeltei hunuus muugaasaa olon yum aa
2. Сарнайха | 2009-04-03 04:17:37
яах ёстой, юу хийх ёстойгоо мэдэхгүй л сууна.
гэхдээ л манай банжигийхан манай солонгосыхон эхнэсээ тусламжаа үзээлээд эхэлэснд урамшаад....
Zochin*** шуудангаар бас бус юм, бас 40,000 вон өгсөн
Лео шөнөжингөө сууж энэ бичлэгийг хийж өглөө
уншигч Буян урьдын адилаар туслана гэж бн
бас сангын маань Ариунаагын хуурай ах маграаш цуглаан дээрээ энэ асуудлаар хэлэлцэнэ гэж бн
ёстой нөгөө оломгүй далай гээч шиг...
3. Chabu (зочин) | 2009-04-03 04:20:24
huuhed, har naylhaaraa zovoh uchirgui ee. minii huu jaahan teseerei, aidgaa ardaa hiisen shuu, mongo sanga bolno oo, mongol ahan duus ni hamtdaa baigaa tsagt, melren ursah nulims, sandran tsohiloh zurhtei humuus horvoo deer baigaa bolohoor terend sanaa zovoltgui ee. eejiigee orhihgui ee geed ineeseng chin sonsood, haraad ursaj baina daa,
4. Сарнайха | 2009-04-03 04:20:39
БИЧЛЭГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭЭЭРЭЙ магад миний хэлж чадахгүй бгааг энэ бичлэг дээр Лео маань тод томруун гаргаад өгсөн юм шүү дээ
5. Энгийн үг | 2009-04-03 04:24:13
harin tehh bi bas melmeruuleed l suuj baina aa.... gehdee odoo negent iim tom zuiliin ard garsan bolohoor ireedui gereltei bgaa
6. Сарнайха | 2009-04-03 04:27:41
хавдарыг авсан ч гэсэн хамгийн том даваа яг урьд бгаа.
хорт хавдар үсрээд бусад эрхтэн рүүгээ наалдаад бдг гэнэээ. хэдийгээр голомтыг нь авсан ч гсн цаашид хийх гэрлийн бас хиймийн эмчилгээг хийлгэж байж....бүрэн эдгэрдэг гэнэ
7. ss_gogo | 2009-04-03 04:45:27
эх үр хагацах учиргүй
энэ хорвоогийн хатууг амсах ёсгүй
халуун сэтгэлтэй хүмүүс олон болхоор
хамтдаа энэ бүхнийг даван туулнаа

сэтгэлийн тус багадахгүй
итгэлийн гэрэл бөхөхгүй
8. Сарнайха | 2009-04-03 04:48:02
Сайхан залуу минь чиний тус одоо л хэрэгтэй бн
9. ss_gogo | 2009-04-03 04:55:38
тусалнаа эндээс хэнд явуулхаа л мэдэхгүй байна монголд хүлээн авах хүн хэн байгаа вэ би тэр банк данс мэдэхгүй ээ хэхэхэяаж шилжүүлдэгийг нь ч мэдэхгүй хөдөөний хөөн хэхэхэ
10. Oyuna | 2009-04-03 06:42:20
хорвоо хааяаа хатуу тоглох юм даа

чадлаараа л дэмжээд туслаад хүүгээ эдгээнээ бүгдээрээ
11. SSunday | 2009-04-03 07:19:22
Болжкогийн бичлэгийг уншсан. Хүүд тусална аа.
12. GAZ | 2009-04-03 07:53:53
Ene bichlegiig bi uuriih deere tavichii olon hvn medeh tusmaa sain bh gej bodloo yamar ch bsan bid hed zugeer suuhgui ee chadlaara tusalnaa.
13. medicalscience | 2009-04-03 08:05:26
Сургууль дээрээ байсан хэрнээ л уйлчихлаа. Хүмүүсээ энэ бячхан ханхүүд маань амьдрал бэлэглээрэй.
14. zochin (зочин) | 2009-04-03 08:05:56
solongos dahi dansny dugaar ni hed ve, ali bank ruu shiljuuleh ve?
15. pearly | 2009-04-03 09:40:21
hi bi id-ruuchine add hiisen ta nadaa dansnii dugaariig yavuulaach.
dalaid dusal nemer gedegdee.dusalch boltugai nemer bolmoor baina.
16. pearly | 2009-04-03 09:48:03
koread baidag.uneheer setgel emtermeer yumaa.hoorhon byatshan huu.
17. *САЙХАН САНАА* | 2009-04-03 09:50:32
нини эгчийн бичсэн мөн тэ.. өнөөдөр манай цалин орно тэхээр ямартай ч.. нэмэр болно оо би...
18. ВАФЛЬ | 2009-04-03 09:52:51
унших байтугай зургийг нь хараад л сувдан хэлхээ үйлдвэрлээд эхлэх юм аа...
Яах ёстойг, яавал чадах бол гэж бодохоос хэтрэхгүй л сууна...Гэхдээ болноо... Найдаж байна.
19. closefriend | 2009-04-03 10:01:15
Ах эгч нар чинь, Монголын ард түмэн чамдаа тусалнаа.
Миний дүү. Биднийг ч гэсэн битгий орхиорой.
Амиа хувааж төрүүлсэн эх чинь,
Аман дахаа хуваах эгч чинь,
Аргаа бартал зүтгэж буй аав чинь,
Алаг дэлхийд чамаар дутах эх орон чинь байна.
Миний дүү чадаж л таарна.
Монгол эр хүн шүү дээ.
20. Nini | 2009-04-03 10:05:48
Сарнай минь дээ юу ч хэлэх үү? Тэхдээ бүгдээрээ болгоно оо. Өчдөр нет маань болохгүй хичнээн бачимдаваа. Баярлалаа та нартаа.
21. Nini | 2009-04-03 10:19:22
Сарнайхаа хөгшөөн энэ бичлэг над дээр гарахгүй байна. Youtube линкийг нь тавиач над шиг үзэж чадахгүй хүмүүс байгаа ч юм билүү
22. leo | 2009-04-03 11:10:05
манайхан олны хүч оломгүй далай үнэн үг шүү http://www.youtube.com/watch?v=BkbqETwB1s8
сарнай мээн
24. Tlg_UB | 2009-04-03 15:36:00
Ямар хэцүү юм бэ дээ. Яах ёстойг ээж нь өөрөө хэлэх байх. Яг юу хэрэгтэй байгааг нь асуулдаа. Тэгээд манай банжигийхан тусалж чадах юм бол тусална.
25. hantenger (зочин) | 2009-04-03 15:37:21
Энэ хүүгийн тухай, тусламж хүссэн мэдээлэл аль дээр л Болжиморын блогт байсан шүү дэ тээ.Тиймээс эхинй даваагаа давсан хүүд дараагийнхыг давах эрч хүч халуун дулаан сэтгэл амьдрал бэлгэлэх хэргтэйг уншигч бүгд ойдгож байгаа байх.Солонгост байгаа хүмүүс хандив өргөх бол хэнд хандах аль банкнд ямар данс энэ тэр гээд зарим хүмүүс сайн мэдэхгүй байгаа болвуу гэж бодож байна.Би энэ хүүд бага ч гэсэн туслахыг хүсэж байна.
26. Жиргээ | 2009-04-03 17:00:27
Ta nar bugd bicheed bai, bicheed bai, naiz ni jooxon tuslamjaa yavuulsan.
Naana chini ug ni mash olon Mongol bdagdaa te.
Odoo ch barag tursunduu ch tuslaxaa bsan tsag! gexdee ur zuuluntei ni olon baix gej bodno doo.
27. LuZa | 2009-04-03 17:23:38
яахуу
28. Parfume | 2009-04-03 18:07:42
Sain baina uu? Yamar dans ruu mongo shiljuuleh ve? Mongol dahi Has bank ruu shiljuuleh yum uu,esvel Korea-d dans baigaa yu? Huud hamgiin hurdan hureh dansnii medeelliig bichij ogno uu
29. Amina (зочин) | 2009-04-03 18:16:30
Орчуулагч хэрэгтэй болов уу.
30. boko (зочин) | 2009-04-03 21:51:34
Sain u? sarnaiha.huud zaaval tusalnaa.hurdan edgeed eejteigee hutluud ineegeed alhanaa minii duu.
31. Aagii | 2009-04-03 23:58:45
bi zalbirnaa . amidrasaai geed ugluu tsainiihaa deejiig urgunuu
32. Winterwood | 2009-04-04 13:21:48
Медикал-тай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Бичлэг үзээд нулимас тогтохгүй нь. Бас Та 2 минь үнэхээр их зүйл амжуулж бгаад баярлаад сууж бна. Өнөөдөртөө амжуулж хандиваа шилжүүлнээ.
33. Silenttone | 2009-04-04 17:40:12
Сарнайха эгч мээн зурвасаа үзээрэй..
34. Би бид хоёр | 2009-04-04 20:28:07
Сарнайхаа, оффлайн авсан. Маш их баярласан. Тэр аав, ээж, хүү гуравт аз жаргал хүсэж байгааг минь дамжуулаарай. Би бас блогтоо бичлэг хийсэн байгаа. Арай өөр талаас нь хийе гэж бодсон юм
35. Enerelt (зочин) | 2009-04-04 21:36:27
Ene huu ali emnelegt bgaan? bi bas uuruu end emchluuldeg yum l daa. Holboo barih utas, emnelgiinh ni haygiig ugch tus bolooch
36. altargana | 2009-04-05 12:18:10
энэ хөөрхөн хүүг яаж ийгээд хамжиж дэмжээд эдгээчих юмсан...зургийг нь харахаар сэтгэл хөндүүрлээд байх юмдаа
37. Сарнайха | 2009-04-05 12:23:44
Та бүхэндээ маш их баярлалааа

Нүд чих хоёрын хооронд 10 хуруу бдг гэдэг шиг яг өөрийн биеэр уулзаад ярилцаад харахаад хэн ч байсан тусалчих юмсан, яах вэ гээд л аргаа бардаг юм байна лээ.

Хагалгаа амжилттай болсон ч одоо хамгийн том даваа урд ирээд байна. Химийн эмчилгээ, гэрлийн эмчилгээ хийлгэж байж л бүрэн эдгэрэх болохоор энэ бүхний төлбөр тооцоон дээр л асуудал болоод бн.

ямартай ч халуун сэтгэлтэй банжигыхандаа үнэхээр их баярлаж байнаа
38. Oyuna | 2009-04-05 14:24:33
Сарнай энийг хараа
29. Amina (зочин) | 2009-04-03 18:16:30
Орчуулагч хэрэгтэй болов уу.
39. Ga (зочин) | 2009-04-05 16:18:09
Хүүгийн хэвтэж байгаа эмнэлэг

Сөүл их сургуулийн хүүхдийн эмнэлэгийн 5 давхарт. Метроны 4р шугам хэхуа ёог,

Хэрвээ хандив өгөх хүсэлтэй хүмүүс

Коокмин банкны

427901-01-267556 sereeter
40. Ga (зочин) | 2009-04-05 16:18:42
Хүүгийн хэвтэж байгаа эмнэлэг

Сөүл их сургуулийн хүүхдийн эмнэлэгийн 5 давхарт. Метроны 4р шугам хэхуа ёог,

Хэрвээ хандив өгөх хүсэлтэй хүмүүс

Коокмин банкны

427901-01-267556 sereeter
41. Сарнайха | 2009-04-05 16:22:32
оонаа харсан хө нээрээ сээгийгээ мартчиж
ОРЧУУЛАГЧ ТУН ИХ ХЭРЭГТЭЙ
Амина боломжтой бол миний мессенжер лүү ороод ир тэхүү

Га зочин наад чэн яааг мөн хө
42. Ga (зочин) | 2009-04-05 16:31:34
Хүүгийн хэвтэж байгаа эмнэлэг

Сөүл их сургуулийн хүүхдийн эмнэлэгийн 5 давхарт. Метроны 4р шугам хэхуа ёог,

Хэрвээ хандив өгөх хүсэлтэй хүмүүс

Коокмин банкны

427901-01-267556 sereeter


Baagiinaaudaa Edgene edegene l geh yum.

Ugaasaa edgene sh dee 5-n tsaas ugch baitsgaal daa

5- tabdahgui 50 tabidahgui shoo
43. bolorka83 | 2009-04-05 16:35:53
bi singad bgam
baga ch gsn tuslah gesim ali ruu yabuulbal deeruu
44. Ga (зочин) | 2009-04-05 16:41:29
Chi teguul Mongold baigaa dans ruu ni Geriinheneeree damjuulaad heden tsaas ugchuuch dee
45. Ga (зочин) | 2009-04-05 17:10:40
44 ih muuhai too 45 bolgochii

Yasan Boloroo gerluugee yrisan uu
46. Амина (зочин) | 2009-04-06 15:03:58
Би нөгөө Амина байнаа. Наад эмнэлгийг чинь андахгүй Орчуулга хийж зөндөө явсан. Ёстой сайн эмнэлэгдээ. Эмнэлгээ зөв олсон байна. Мессенжэр лүү чинь яаж орох вэ. Би 3 дахьд үдээс өмнө эмнэлэг дээр нь очих санаатай. Яахав?? Хариу бичээрэй.
47. Amina (зочин) | 2009-04-06 15:07:11
그리고 의사선생님과 의사소통이 잘 되고 있는 거예요? 거기서 무슨 사회복진가 뭔가 하는 사람을 만나면 3백만원까지 혜택을 몽골아이한테 주는 거 봤는데 알아 봤어요? 워낙 그 병원이 수입이 너무 잘 되다 보니까 폰드, 기금이 많은 걸로 알고 있어요. 그러니까 3수요일 오전에 갈 때 그냥 가서 어쩡쩡하게 있는 것보다 실질적으로 뭔가 도와 주고 결과를 보고 싶어서 그래요.
48. Амина (зочин) | 2009-04-06 15:14:40
Миний бодлоор эхлээд эмчтэй нь уулзаж учир байдлаа сайн хэлээд нийгмийн халамжийн ажилтантай нь уулзвал хэрэгтэй. Тусламжийн кард өгдөг юм байна лээ. Бас одоо наад аав ээжид эмнэлгийн виз буюу гадаад иргэний үнэмлэх авах хэрэгтэй. Тэр мэрийгээ ч гэсэн нэг мөсөн ярьвал дээр байхдаа. Над руу мэйлдээрэй. otgoo39@naver.com шүү. Санаа бодлоо хэлээрэй. Жаахан замбараагүй юм биччихлээ.
Туслачих юмсандаа.
49. Сарнайха | 2009-04-06 15:25:26
Amina chamd bayarlalaa
chi bolomjtoi bol sarnaih@yahoo.com ruu YM ruu orood ir tehuu
50. Style_s | 2009-04-06 21:54:51
hoorohon huu edgene gedegt hun buhen zalbirch chadah chineegeeree tusalana gedegt itgej ban bi ch bas ta nartai hamt amjilt husie sain uils bolgon delgereh boltugai
51. sune (зочин) | 2009-04-06 22:15:14
хэцүү юмаа, хөөрхий хүү
эдгэрэх байхаа
52. life (зочин) | 2009-04-07 14:17:15
hi. solongost baigaa banjigiinhanaas hen neg ni utsaa uldeegeech. end utsaa tavih hetsuu bol 010-8050-9980 ruu zalgarai. bid bas iim biadaltai baij baigaad emneleg maani tuslasan yumaa. ene talaar neleed yum uzseen. yug yaj huutsulduh talaar jaahan turshlagatai bolson.
mon emneleg ruu yaj ochihiig todorhoi bichij uldeegeech. yogiin ali garts, hevtej bui oroonii dugaar geh metiig todorhoi bichij uldeegeech.
53. Царай муутай шулмас | 2009-04-07 20:28:28
Nz n bas blogtoo huulaad tavichihlaa shu ug useggui. Ingeed ch boltugai tuslii daa huurhun duudee
54. toopy | 2009-04-08 01:10:59
мунгинаж мунгинаж өнөөдөр нэг жаахан юм бичээд оруулсан банжиг гацаад бичсэн юмыг маань устгаад хаячдын байна жаахан оройтчлоо уучлаарай сарнайха ....одоо оруулах уу яах уу
55. eebee (зочин) | 2009-04-12 18:04:43
Ene jaahan huud tuslah yumsan daa humuusee, bi korea surdag oyutan hun l dee, yu ch gesen 10000 won Sereeter gedeg hunluu yawuullaa, tsaashdaa tuslanaa. humuusee, oyutnuudaa, manai CMOX-nhoon tuslaarai gej urialj bna shuu, Hurdan edgeerei ahiin duu...
56. baaska (зочин) | 2009-04-16 23:20:33
ene bichlegiig vzej baahan uillaa.mini dvv hurdan edgereerei.hvmvvsee ene huurhun hvvgiin tuluu bvgd handivaa tsugluulaya

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.