...Нэг ийм санал байнаа...

"Гэртээ хүрэх зам дэндүү хол" байгаа нөхдүүдэд зориулж...

Саяхан Хилдэгын блог дээрээс "Ханьдаа захидал бичээрэй" гэдэг нэгэн шүлгийг уншаад энэ санаа орж ирсэн юм.

Магадгүй танай гэр бүлийн хэн нэгэн гишүүн, эсвэл хамаатан садан, найз нөхдөөс чинь харийн нутагт очоод "гэрээ мартсан Гэсэр" болж яваа хэн нэгэн байгаа л байх.

Ялангуяа Солонгост. Аав ээж, амраг хань, алаг үрээ орхиод ирсэн олон залуус энд бий. Хүнд хүчир ажил хийж, хэд гурван төгрөг цуглуулж олон ч хүнийг тэжээж явдаг энэ залуус жаргахаасаа зовох нь их.

Ирсэнийхээ дараахь эхний хоёр жилдээ хайртай бүхнээ санаж элэг нь хатаж явдаг ч сүүлдээ цочроо нь гараад Монгол явна гэхээс яс нь хавталзаж, үс нь босдог болдог юм шиг.

Ихэнх нь  арга учраан олцгоож эхнэр нөхөр эсвэл хамтран амьдрагч болцгоон тухалж аваад амьдрах нь энүүхэнд. Тэд ч өөрсдийн тогтсон дэг жаягтай.

Эрэгтэй нь байр хоолныхоо мөнгийг даана. Харин эмэгтэй нь бие болон сэтгэлийн үйлчилгээг үзүүлнэ.

Миний сайн таних нэг залуу байдаг юм. 1996 онд анх Солонгост ирээд одоо болтол гэртээ нэг ч хариагүй.

Хөл хүндтэй эхнэрээ дагуулж хоёр гэрийн хооронд гүйж залхаад өөрийн гэсэн орох оронтой болох гэж анх энэ улсыг зорисон гэсэн.  

Заримдаа энэ залуугын эхнэрийг бодохоор өрөвдмөөр ч юм шиг. Хамаг залуу сайхан насаа нөхрөө хэзээ ирэхийг нь үл мэдэн хоног тоолон хүлээж, охин нь хэзээ ч хараагүй аавыхаа царайг зөвхөн фото хальнаас л харж хаа нэгтээ утсаар ярьж хэд гурван төгрөгөөр нь хоног өнгөрөөөж явааг нь бодохоор, ингэж амьдраад ч ямар утга учир байдаг юм бол доо гэж сэтгэл өвдөх...

Энэ бол зүгээр л жишээ. Өөр хичнээн олон гэр бүл бие биенээн хүлээж санан гансарч явдагыг төсөөлшгүй.

Хилдэгын блог дээр байсан тэр захиаг уншаад "энэ захиаг олон хүнд уншуулах юмсан" гэсэн бодол төрж хэвлээд ч болтугай хэн нэгэнд хүргэх юмсан гэж бодож байсан юм. Хуудас цаас хэвлээд өглөө гэсэн ч уншихгүй хаячихна л даа.

Тэхээр нэг ийм санал байнаа.

Уяхан хонгор дуутай бүсгүйчүүд минь,

Энэ хоёр шүлгийг сэтгэлд хоногштол, зүрхэнд нэвтэртэл сайхан уншаад youtube дээр ч болтугай оруулчихвал...

Нөгөө шоргоолж дээс томоод найзыгаа гаргадаг үлгэр шиг,  тэр бичлэгийг нь би тэгвэл таньдаг эзэдтэй хэдэн Монгол бар, хоолны газруудад линкыг нь тараагаад гэрээ санан гиеүрч суугаа хүмүүст сонсгох юмсан. Халамцуу гансарч суугаа хэн нэгний сэтгэлд хүрч чадаад нэг айл ч гэсэн элэг бүтэн болж байвал...

За тэгээд өөр санаа оноо байвал хэлээрэй.

Охин минь ээждээ гомдоорой

 

Ээжтэйгээ ярих дургуй гэвүү чи минь
Эвий дээ үр минь бэтгэрч л байгаа даа
Эрх нялх дүрийг чинь тээгээд хол явчихсан
Ээждээ чи гомдвол гомддоо охин минь

Ижил хүүхэд мөөмөө идэхэд шүлсээ залгидаг гэвүү
Эвий дээ үр минь цангаж л байгаа даа
Энгэрийн илч бүлээн сүүгээ эрт харамласан
Ээждээ чи гомдвол гомддоо охин минь

Бүлээрч хоносон шөнөжин "ээеэ" дуудаж уйлсан гэвүү
Бөртийтэл эндээс тарни шивнэж бурханд даатгачаад
Бүүвэйн дуугаа дэрэн дээр чинь дуулж өгөөгүй
Ээждээ чи гомдвол гомддоо охин минь

Орчлонд мөрөө тамгалж хөлд оржээ үр минь
Ойчиход түших ээж дэргэд чинь байсангүй, хол байлаа
Орхиж гарчаад хайртай гэж хуурдаг "муу" ээждээ
Охин минь чи гомдвол гомддоо

Ангирхан чи минь ээжээ гэж хэлд оржээ
Айхдаа дуудсан ээж дэргэд чинь байсангүй хол байлаа
Анхны үгийг чинь сонсоогүй явчихсан "муу" ээждээ
Амь минь чи гомдвол гомддоо

Арван хэдхэн сартай нялх чамайгаа орхичихоод
Ангир уураг эхийн өврөөр өнчрүүлчихээд
Амьдрал гэдэг давалгаанд хөвөн даарахдаа
Атгаж гарсан өрөөсөн оймсыг чинь үнэрлэн бүлээцдэг шүү үр минь

Улаан нялзрайхан чамайгаа ганцаардуулчихаад
Ухаарах болоогүй нялх сэтгэлийг чинь эмзэглүүлчихээд
Урдаас тосох маргаашийн чинь төлөө зоригоо чангалахдаа
Уранхай бойтогийг чинь дэрлэн уужирдаг шүү үр минь

Сананаа үр минь голоо тасартал санана
Салхитай нартай орчлонд чамайгаа жиндэх вий гээд
Сүүдрийг нь хааж гэрлийг нь тусгах гээд ээж нь
Салгуу алсад бага насыг чинь өвөрлөн алхаж явнаа

Өрөвдөнөө үр минь өрөө өмөртөл өрөвдөнө
Өргөстэй цэцэгтэй орчлонд чамайгаа өвдөх вий гээд
Өөр шигээ хүний нутгийн сүүдэрт хиртүүлэхгүй гээд
Өнөөдөр ээж нь зүүдэндээ л чамайгаа үнсэж явнаа

Амьтны хүүхэд аав ээжтэйгээ эрхэлж л байг яахав
Адилхан миний үр элэг бүтэн юм чинь
Алаг зүрхний минь гүнд амин хайраар уяатай
Алхам зайгүй ээжтэйгээ явдаг юм чинь

Хол одсон ч эхийн совинд аргамжаатай
Хүйн холбоо тасардаггүй юмаа үр минь
Цаг нь ирэхэд үрдээ буцаж ивэлдэг
Цагаан сүү ширгэдэггүй юмаа үр минь

Үрдээ тэмүүлсэн эхийн сэтгэлд учрал ойрхон
Үдэш бүр уулзаж хоносон зүүд зөнтэй
Шулганах үр минь өөдөөс тосон гүйнээ
Шувуудын түрүүчээр ээж нь үрдээ очноо

Зөндөө удаан харуулдсан элгийг чинь дэвтээнээ охин минь
Зөрүү харж уйлсан нулимсыг чинь арчнаа охин минь
Ээж нь эзгүй өдөр шивнэсэн хүсэл бүрийг чинь гүйцээнээ
Ээж нь эзгүй шөнө зүүдэлсэн зүүд бүрийг чинь амилуулнаа
....... ээж нь үрдээ очноо

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. tuyanaa | 2009-09-07 10:59:24
saihan sanaa bn shuu hongoroo
2. tuyanaa | 2009-09-07 11:01:00
geree martsan olon hvniig medhiin bn
3. LuZa | 2009-09-07 11:08:04
Дэмжэээд явчеөөөөөөөөөөөөөөөөө
4. Эмбий | 2009-09-07 11:09:26
Гэрээ мартсан Гэсэрүүд хэзээ гэртээ ирэх юм бол доо. Энэ шүлэгч чимхээд авах шиг
5. П.Шинэбаатар | 2009-09-07 11:09:33
тэд нар чинт харина гэхээс үстэй толгой нь өрвийдөг юм бишүү. тэндээ өөрсдөө сайхан амьдарч байвал болоо гэсэн бодолтой болчдог юм билээ. Саналыг чинь дэмжиж байна
6. Оогий | 2009-09-07 11:11:42
шүлэгийг уншаад сэтгэл өмрөөд нулимсаа дуслууллаа
7. Mr.Freeman | 2009-09-07 11:14:28
Амьдралд юм юм л байх юм даа.. Хэнийг нь зөвтгөж, бас буруутгаж болохгүй хорвоогийн амьдралаа гэж..... Даанч үр хүүхэд нь хэцүү юм даа.. Өнчрөл үзээд...
8. Ангараг | 2009-09-07 11:25:07
Сайноо?

Энэ хэний шүлэг вэ?
Дотор бүррр сонин болчихлоо байна.
9. Lily | 2009-09-07 11:28:13
saihan sanaachlaga baa, harin tehh neg ch gsn ail butneeree bgaasai
10. Hmmm (зочин) | 2009-09-07 11:30:05
sarnaiha!!!Neg saikhan uyngalag busguigeer unshuulaad ilgeey
11. Н.БЭХЭРЭ | 2009-09-07 11:31:59
Зөвөө зөв
12. Hmmm (зочин) | 2009-09-07 11:32:03
hooloitoi
13. m2 | 2009-09-07 11:37:33
өр өмөрмөөр шүлэг байх чинь
14. molor | 2009-09-07 11:47:07
манай ангийн Ганболд гээд нөхөр эхнэр охиноо орхиод яг тэр онд явснаас хойш сураг тасарсан. одоо охин нь 14-тэй. эхнэр нь хүнтэй суулгүй хүлээж цөхөөд хоёр жилийн өмнө араас нь яваад саяхан эргэж ирсэн юм. тэдний бие сэтгэл нэгэнт холдсон доо гэж би бодоод бдаг юм. тэр нөхөр бх даа наад чинь
15. LoLa Bunny | 2009-09-07 11:54:35
Үнэн боловч гашуун юм, та зохиосон уу? ийм амьдрал олныг сонсож байсым байна, хайраар дутаж өссөн хүүхэд яана , тэсэлгүй уйлчихлаа.
16. Eastsite | 2009-09-07 11:59:43
Za da ter gesruudiin chin neg l bi bolchood bna daa gsn.
Yahav jildee neg irj eejiigee bayarluulchaad l bj bna.
17. medicalscience | 2009-09-07 12:03:04
нөгөө нэг гоё уншдаг хүмүүс байдаг даа. Чөлөөт бүсийн цуст саран их гоё хоолойтой бас их тод гоё ярьдаг юм билээ. тэр хүнд нэг хэлээч
18. medicalscience | 2009-09-07 12:05:07
уучлаарай сарнайхаа эгчээ, энэ шүлэг бол эмэгтэй хүн уншвал зүгээр юм байна. Шүлгийг нь харахгүй л өмнөх сэтгэдэлийг бичсэн бөлгөө. Хүү минь аавдаа гомдоорой гээд зохиогоод бас эрэгтэй хүнээр уншуулчих, Бас хань минь ханьдаа гомдоорой гээд.
19. LuZa | 2009-09-07 12:07:42
Энэ Ийст мэтийн нөхдүү хариасай гэсэн хихи
20. Сарнайха | 2009-09-07 12:07:46
Туянаа хэхэ чи минь нэг шүлгийг нь умшаад өгөөч ккк

Луза зүгээр дэмжиж бичкү шөө хэхэ дуу хоолойгоо нэмэр бол

Эмби харин энэ эвгүй чимхдэг шүлэг байлээ

Шинэбаатар баярлалаа олон хүний дэмжлэг авах шинжтэй, тээд чи ямар саналтай бн

Фриймэн харин тиймээ хө гэхдээ энд хэн нэгнийг буруутгах гэсэнгүй ээ згр л....

Оогий би ч гэсэн энэ шүлгийг анх уншчихаад ёстой асгаруулж билээ

Ангаргаа хэхэ яанам бэ хүүхдэээ

Лили баярлалаа харин яаж дэмжих гэж бн даа хө уншихуу?

Хммм мээн чамд мааш их баярлалаа нээх сайхан уянгалаг хоолойтой бүсгүйгээр уншуулаад илгээхийг чинь тэсэн ядан хүлээж сууяяаа

Болор хэхэ тэр Ганболд энэ арай бишээ гэхдээ тэр Ганболдыг би бас таньж магадгүйл юм шиг санагдчихлаа. бага тойргын

Сайлент энэ аниа нь зохиосон шүлэг бишээ, хэн зохиосоныг нь ёстой мэдэхгүй харин олох юмсан хэний шүлэг гэдгийг нь

Ийст чи гайгүй Гэсэрийн бн, жилдээ очиж зулайгаа үнэрлүүлдэг бол бас нормал л юм байшд
21. Сарнайха | 2009-09-07 12:09:19
Мэди чи яриад өгөөч хэхэ

Луузаааа аниа нь дөнгөж сая аваад идээд суужийна хэхэхэ үнсий ямар их сэтгэл хөдөлвөө маа ажлыхан амаа олку булуулдлаашд
22. Сарнайха | 2009-09-07 12:09:55
Луза дүүдээ маашшшшш их баярлалаааа
23. LuZa | 2009-09-07 12:12:05
Хүүе ээ үлдүүл Мэдид бас хэдийг шидчүүл тээ за яахуу яахуу хихи амаа олоол идцэн бол уул нь зүгээр дээ тээ гэсэн хихи
24. xoxotush | 2009-09-07 12:12:12
bie holdohod setgel holddog gej ug bdimle sht ene shuleg ug bur ni utga ilerhiilsen uneheer goe shuleg bi anh unshjiihda uiljiisan odooas unshsan chen neeh sonen bolchloo
25. Сарнайха | 2009-09-07 12:14:46
Луза хаха өнрөгсөөн тэр үгээ эртхэн хэлкү яасын бандан тассссс

Хохотушка харин тиймээ энийг уншсан олон ээж охид уйлсан бхаа гэж бодоол бдын
26. Eastsite | 2009-09-07 12:17:30
Ene shuleg tegehdee nadad hamaagui yum bna te
27. LuZa | 2009-09-07 12:17:52
Тэгүүл тэр сээгийг устгачихөө цаад чинь харчиж магадгүй , горьдчуул хөх нь хавдаад баларсан юм болно хихи
28. Сарнайха | 2009-09-07 12:19:44
Ийст хэхэ гүү гүү чи одоохондоо энэ ангилалд ороогүй бх

Луза яооогшд би сээгий устгадгүй мэдөө
29. tuyanaa | 2009-09-07 12:22:23
hehe bichih ayvas muutai hvn chin unshaad ugch bolno shuu unshihad bas avyas heregtei bhaa te hehe
30. Хэнхэг Гэндэн | 2009-09-07 12:23:32
Сарнайха чи намайг эвгүй хаясан даа тээ чи одоо санаж байгаа бол.

би чамайг бас их удаан хүлээсээн.бүхэл бүтэн гурав....
Гуулин улсад очоод нөхөр хүүхэдтэй болсоныг чинь сонсоод сэтгэл урагдах шиг ..... Их ч уйлсан Их ч уусан.
гэвч би сэтгэлийн хат гаргаж 3 хоногийн дараа чамайг мартаж өөрөө би ганц бие гэж хүмүүст зарлах болсон.
эргээд ирнэ ээ үнэнч хүлээгээрэй гээд Сэрчмаагийн дуулсан дууг Айпод-д минь 247 хувь суулгачаад, энэнээс өөр хайр дурлал, бүсгүй, цэрэг эх орны сэдэвтэй дуу сонсож болохгүй шүү гэчээд тэр чигтээ явчихдаг чи нээрээ бас л айхтар амьтааааан.
31. LuZa | 2009-09-07 12:24:13
Тэгүүл Мэдид өг гэсэн чинь Сарнайха бүгдийг нь ганцаараа идцэн гэж хэлий шөөө
32. Хэнхэг Гэндэн | 2009-09-07 12:27:02
энгэрээ сул тавихгүй, бас бүсгүй хүний тухай цаашлаад хайр сэтгэлийн сэдэвт дуу сонсохгүй байсаар байгаад би гомо болчихсон ш дээ ээкс ханиа
33. LuZa | 2009-09-07 12:27:44
Хөөрхий мууу Гээгээг минь замыг нь заацын байна дөөөөөөө хихи
34. Сарнайха | 2009-09-07 12:27:49
Туяанаа мээн сэтгэл л шинэгэсэн байвал хамаагүйшд тиймээ хө

Луза хэхэхэ эд мөрийн баримт дээр ярайгаал бн даа,
35. Сарнайха | 2009-09-07 12:28:16
хахха муу мидрэл Гэндэн
сайхан шүлэг...

сэтгэл санаа бүр сонин болчлоо хө...
37. Сарнайха | 2009-09-07 12:29:49
за энүүхэн хооронд чи юун рамаанчикын уйлсан уусан яасан гэчвээ хаха харин чи истоо ЭР ХҮН шүүү хайрт минь эрийн шийр заажуугаад 3 хоногт мартчихдаг ийм болхоор чинь л хайртай бсымшдэээ
38. tuyanaa | 2009-09-07 12:30:46
teguul umshij ugnuuu hongoroo
39. Сарнайха | 2009-09-07 12:30:49
Бялзуух хэхэ би чамайг нэг оновчтой санал хэлж өгөх боловуу гэж хүлээж байлаа, бас ч гэж сонин сэтгүүлд ажилдаг урлаг соёлын хүн бн
40. Хэнхэг Гэндэн | 2009-09-07 12:32:07
чамаас болоод дуучин Сарантуяаг хүртэл "иш яасан ч сайхан залуув дээ" гэж хэлдэг болчихсон байх уу дээ.

за тэр ч яахав энэ блогт гүйгээд байдаг Жиргээ чинь тун лайтай Юндэн Гөөгөө юм байдаг гэжух юм. уулзаад нэг дээрээ доороо дэвхэрч үзэхиймсэн
41. LuZa | 2009-09-07 12:32:35
Пээ энэ хүн ч бас айхтэр байна шүүү шууд баримт маримт яриал эхэлдэг байна ш дээ за за дуугай боллоо хихи
42. Хэнхэг Гэндэн | 2009-09-07 12:33:07
Бялзуух ч бас л овоо хөөрхөн мах шөлтэй халхын сайхан эр харагдаж байлээ зурган дээрээ
43. Сарнайха | 2009-09-07 12:34:03
хаха Гэндэн мээн тэгээч цаад Жиргээ чааг жаргаашд, чи минь одоо ингээд олдсон биеээ олонтойгоо хуваа хуваа
44. Сарнайха | 2009-09-07 12:34:31
Гэндээн чи одоо фрийдоооммм энэ чиний фриййстайл
Сарнайх би унших гэж оролдъё л гэж бодчоод тэрийгээ дотроо хадгалаад гарсийм аа... Чиний саналыг дэмжсээн, мааш их... чи харин ил гаргуулчлаа... одоо хүмүүс хүлээчнээ... кк
46. Хэнхэг Гэндэн | 2009-09-07 12:35:00
Луузгар муу бандиа юу гэж эхнэр асанг өдөөд байна аа. дургүй хүргээд байвал духан дунд чинь харандаа зоочино шүү муу чөрийсөн бандиа
47. tuyanaa | 2009-09-07 12:35:07
haha ma bylzuuhiig er mer bolgood bn uu guu uy ene henhed zaluu chin...
48. Сарнайха | 2009-09-07 12:35:27
Луза чи нээрээ эртхэн хэлкү дээ тэгсэн бол аниа нь хадгалжуугаад Мэдид өгийшд хэхэ
49. Хэнхэг Гэндэн | 2009-09-07 12:35:47
түүгээр ч тогтохгүй нэгэнт зүрх сэтгэл алдарсан улсуудыг буцаан уриалан хуучиэн эхнэр хүүхэндээ эргэж буцахыг уриалаад байгааг чинь яаж ойлгох болж байна.нэгэнт морь болсон сэтгэлийг минь ингэж нойтогнуулах хэрэг байна уу
50. Хэнхэг Гэндэн | 2009-09-07 12:36:04
эхнээээр би энэ Луузгар бандийг патриад хаячих уу айн. чадий ш дээ
51. medicalscience | 2009-09-07 12:36:42
Луза минь хөх хавдчихсан , чи одоо аргалах болж дээ хэхэ
52. Хэнхэг Гэндэн | 2009-09-07 12:37:27
өө энэ Туянааг чинь бас эрийн хуйх юм байх гэж бодсон чинь шалчигнаж энэ тэр.... ха ха ха


чи эр хүн юм бол эр хүн шиг л бай л даа Туянаааааааааааааааа
53. Сарнайха | 2009-09-07 12:37:58
БЯЛЗУУХААА чухам ингэж хэлэхийг чинь л хүлээж байлаа, хэхэ бараг энэ бээгийг чамд зориулж чамайг туслана гэж итгээд оруулцын гээлүү хэхэ

Эвий мии муу экс ингээл манараад эр эм андуураад бдышд

Туяанаа чамайг ч бас эрээр л харда доо
54. Хэнхэг Гэндэн | 2009-09-07 12:38:03
энэ байдал урдаа гурав ардаа гурван цэгтээ бээгийг чинь давхар санаа далд утга агуулсан гэж ойлгоод би хатсан сэтгэл хачин болсон эрхтэн хоёроо чамдаа эргүүлэх бэлдэх нь зөв гэж ойлгох уу
55. LuZa | 2009-09-07 12:38:16
Өө харин би ч бас сая л саналааа за яахуу яахуу


Гэндэн чи ч буруу л хүнээрээ оролдоод байна даааааааааа
56. Хэнхэг Гэндэн | 2009-09-07 12:39:01
medicalscience энэ нээрээ жоохон юмтай. гөх мөх гээд хэ хэ хэ

Гомо байх аа дэлэн гөх, мөөм хавдана гээд домбоороод байхыг бодоход
трансжендэр ч юм уу эсүүл
57. LuZa | 2009-09-07 12:39:33
Өө Мэдий шуугиал ороод ирлэээ би одоо яанам бэ? Гэхдээ яадын гоё том мөөмтэй болоол хэхэ


Гэндээээээн хэлсий шүү өөрөө патриулчаад элдэв юм хэлээд байвуузай
58. tuyanaa | 2009-09-07 12:43:27
hahaha ene henheg chin uy gechveee
Сарнайх аа, даалгавраа авлаа... хичээнээ... Олон хүний сэтгэлд хүрвэл чиний энэ бичлэгний хэрэг гарнаа...
60. Оогий | 2009-09-07 12:46:17
Би ч гэсэн гар бие оролцъё лдоо хө
61. Сарнайха | 2009-09-07 12:47:04
Гэндэн минь хэнхэг минь тийм заваарсан юм гэж юу бсын салчаал шалчигнаад ахиж эргэж нрт эр хүн шиг байл даа, хаягдаж сур л даа хаха

Мэдий сээгий сайн уншаарай Луз бяд 2ын хэхэ

Туяанаа харин тийн яг юу яадаг газаршд

Бялзуух миний энэ бичлэг ч яахав, хэрэгжүүлээд нэг айл ч гэсэн бүтэн болжийвал тиймээ хэхэ

Лууз чи дуусаа мэди олоод харцан
62. Өвлийн өвөө anjigai | 2009-09-07 12:47:27
Сайн хүн дээ. МИний янагхан
63. medicalscience | 2009-09-07 12:47:45
Луза чи нээрээ ингэж ярина даа. Том мөөмтэй болий гэж бодсон хүмүүс горьдоод л байх хэрэгтэй юм байна даа хэхэ. Надад том мөөм хэрэггүй ээ хэхэ. Хурдан хэвэнд нь оруулж өг,
64. Сарнайха | 2009-09-07 12:48:06
Оогий тэгээч дуу бүсгүй мээн, бид хүчээ нэгтгэвэл болкуу чадахгүй зүйл гэж үгүй бөлгөө
65. Хэнхэг Гэндэн | 2009-09-07 12:48:14
Туяанаа бандиа чи бичиг үсэг тайлахсан юм уу бичсэнийг ойлгохгүй байгаа юм уу Хэлсэн дээ л бай л даа
66. Хэнхэг Гэндэн | 2009-09-07 12:50:38
Анжгай авгай болиорой зүгээр. эм юм байж хүүхэмсэж энэ тэр

заваарцарсан юм одооны хүүхнүүд
67. Аза | 2009-09-07 12:51:21
Ёстой өмөлзтөл бичиждээ.
тийм ээ, хө... тэгэлгүй яахав
69. bataa123 | 2009-09-07 12:54:32
за мэдлээ
олон хүмсүүд умшаасай гэж
70. Хэнхэг Гэндэн | 2009-09-07 12:54:59
бялзуух гэдэг баагийг чэнь овоо эр хүн шиг юм байна гэж бодоод байсан чинь бас шалчиганаад унадаг байна ш тээ.
Гэндэн хүүхэн ам нь ангайсан болгонтой хэрүүл хийгээд л хэл амаа билүүдээд явхийм, тэр Эмбийгийнд оч, тэнд чиний тохиргоонд таарсан гоогоо юм байна,,,

Гавтгаа гошуут бас цаана чааг гаслуулахаар сонин ханиажээнэ... хүүхэн мээн
Өөш,,, шалчгануулаадийгаарай... хүүхээн
73. tuyanaa | 2009-09-07 12:59:07
uuu huurhii ene henheg chin er emee yalgadgvi ulaan galzuu bsiim uu
74. Хэнхэг Гэндэн | 2009-09-07 13:00:20
Энэ бялзуух чинь ёстой нармайгаа нээлгэх гээд байна уу үгүй

Маажилцуул ч маажилций шүү
Туяанаа наадах чэн төрөл бүрийн тохиргоон дээр явжийдаг нэг явдалтай хүүхэн байдгиймаа....
76. Сарнайха | 2009-09-07 13:01:54
больцгоо битий орон гэр самраа хаячих
77. iin | 2009-09-07 13:03:12
сайхан л санаа байна, хүмүүс яаж үр хүүхдээ орхиод ийм удаан явдаг юм бол,
би хоёр жил сурна гэхээр халшраад байна,

өөрийг чинь ямар ажил хийдгийн болдоо гэж ихэд сонирхож байна шүү,
78. tuyanaa | 2009-09-07 13:04:50
tiim um shig bn oo hongor meen
Гэндэн хүүхээн Би хүүхний нармай нээдэг хогийн ч эр биш ээ, экс чинь зөвшөөрвөл чааг өөрийн чинь хэлдгээр батирчиж л мэднэ... хохо
80. Сарнайха | 2009-09-07 13:16:05
Ийн хоёр жил хурданшдээ, хэрвээ боломжтой бол гадаад явж галуу шувууны мах идэн юм үзэж нүд тайлахад болохгүйн юу бгаан, ядаж л бачим хүрээнд сэтгэхээ болийшд,
би нэг со мон хамтарсан төсөл дээр ажилдиймөө

Бялзуух Туяанаа та хоёр наадхаа ав ав, ясыыыы нь тараагаа тараагаа хаячих
Аваад чирээд явцоон... алга болцон байгаз дээ... хэхэ
82. Вафль | 2009-09-07 13:58:38
ийм л хайр даа.
83. showtimer (зочин) | 2009-09-07 14:11:01
amidralaa gej malchin bolnoo eruusuu
84. Hilde | 2009-09-07 14:33:53
zurbasaa shalgaarai sarnaihaa... ter shuleg jaahan nairuulga tiimhen l sanagdsan, gehdee bi ter chigeer ni bichchihsiin hunii yumiig zasaad ch yahab gej bodood, bodbol bichij baihdaa setgel ni semerch l suusan bailgui
85. Tlg_UB | 2009-09-07 14:34:20
Хүн нь даалгавраа авчээ. Үр дүнгээ өгдөг болвуу? Миний хувьд үнэхээр хайртай бол яаж ийгээд холбоотой байх болвуу гэж боддын. Энд бол тийм проблемтэй хүн бага байхаа.
86. Tlg_UB | 2009-09-07 14:36:16
Ихэнх нь яаж ийж зүтгэж байгаад эхнэр хүүхдээ татдаг.
87. molor | 2009-09-07 14:38:48
бага тойргийнх биш ээ, 10-р хорооллынх
88. iin | 2009-09-07 14:46:35
хоёр жил нээрээ л хурдан байхдаа,/харьцангуйгаар/ цаг хугацааны үнэ цэнийг мэдэе гэвэл гээд мснжрээр явдаг даа, түүн шиг л/ өмнө нь хоёр сар байхдаа хайртай хүнээ санаж үхэх гэж байсан бол одоо зулзагаа л их санах байхдаа,
89. Сарнайха | 2009-09-07 15:51:27
Бялзуух хэхэ үртэс ч үлдээгээгүй байшд авсан өгсөндөө буян бологээ хэхэ

Хайр мэн тэврий

Шоутаймер хэхэ малчин болдог нь яажаагаан

Хилдэ баярлалаа хө, харин утга яруу биш ч гэсэн жинхэнэ сэтгэлийх юм шиг санагдааал

Тлг энд харин олон бнаа. ихэвчлэн шингэж уусаад бгаа болохоор л бас л сэтгэл эмзэглээд бдын харахаар л,

Болор аанха бага тойрог л гэжийсан санагдаад

Ийн харин тийн зулзагаа хамгийн их сананаа бүүр элэг хөндүүр болчийшд
90. erhtsas | 2009-09-07 15:51:48
Надад бас нэг шүлэг бий, түүнийгээ ч гэсэн тэдэнд хүргэх юмсан. Яг л ингээд яваад өгсөн нэгэн нөхөрт зориулан эхнэрийнх нь сэтгэлийн үгсийг бичсэн юм.
91. Сарнайха | 2009-09-07 15:55:17
Цасаа бөөндчихиймсан тэ бас чиний блогт аавдаа гээд нэг сайхан шүлэг бий дээ
92. gorzook | 2009-09-07 16:26:11
Харин тиймээ. Энэ гэрээ мартсан гэсрүүд нээрээ хэцүү юмаа. Шүлэг сайхан уншдаг, уянгалаг хоолойтой бүсгүйчүүд баанжигаар дүүрэн байлгүй дээ. Уншаад, уншаад явчихвал бид нар нь хамгийн сайн уншсаныг нь шалгаруулах юмсан. хэхэх
93. Сарнайха | 2009-09-07 16:32:03
Горзоок харин банжигт зөндөө сайхан охидууд бдг даа тэ, тэднээс л тусламж эрсэн ухаантай, Бялзуух юм бодно гэсэн бас Оогий Туяанаа гээл охидууд гар бие оролцоно гэсэн гээл би ч бас овоо санал аваал бжийна
94. ariuha81 (зочин) | 2009-09-07 22:12:36
erhtsasiin bas neg shyleg bdag sh de ih l yum bodogduulhaar bsan da
95. Монгол Зон | 2009-09-08 03:51:30
би уншаад оруулчих уу, ха ха
96. jartgar | 2009-09-08 14:12:39
Setgel zursan yasan ch hetsuu shuleg ve dee. Ur huuhdee sanaj betgerne gedeg hamgiin aimshgiin tam. Harina geheer saihan ireedui haragdahgui hetsuu l bna daa.
97. Ordi | 2009-09-08 15:33:36
95. ЧаБу | 2009-09-08 03:51:30
би уншаад оруулчих уу, ха ха

hahahahha
98. Монгол Зон | 2009-09-09 05:21:02
97 hooe chi sain uu,

ha ha, 62d minii yanhan gene uu, ha ha
99. Сарнайха | 2009-09-09 09:43:44
Ариунаа харин тийн аавдаа бичсэн захидал билүү юү билээ

Чабу тэгээч, хаха

Жартгар гэртээ харинаа гэдэг чинь л хамгийн сайхан ирээдүй биш гэж үү

Орди хэхэ

Чабу яасн муухай үг сонгож авдын дээ
100. bomberder | 2009-09-09 10:09:35
hunii amidralyn eedreeg bichij baisan chini genet l hun zodood yasy ni taraagaad urtes ch ugii tonshood baij bh yum daa aimaar huuhnuud yum oo hol baiya
101. Oyuna | 2009-09-09 13:15:50
яасан айхтар хэлээ вэ энд...
102. Сарнайха | 2009-09-09 13:26:12
Бомбордэр юун тууайн зүрхтэй хаха

Оонаа хээрээ шүлэгүү
103. Ichko (зочин) | 2009-09-11 13:00:39
Uree orihoood hunii nutagruu huuhdiinhee az jargaliin tuluu olon ehchuud yvdag ter emegtei hun bur aguu shoo ted urgelj huuhdiinhee tuluu bodoj hezee ch ted nariig martdaggui
104. nuudel_78 | 2009-09-12 21:43:24
сэтгэл хөдөлчихлөө. Японлуу нисч байхдаа Солонгост гэрээгээр ажиллахаар явж байгаа нэг залуутай хамт суудал таарсан юм. Жижигхэн бор чихмэл тоглоом тас атгачихаад цаг гаруй нисч байхад ганц ч үг дуугараагүй. аймаар өрөвдтөөр байсан. Эрэгтэй хүн тэгж байхад эх хүн ямар байх нь ойлгомжтой. Би бол халтар охиноосоо хорь хоног хол байгаад яг гадзуурах гэж байсан шүү
105. leo | 2009-09-20 23:19:12
маграаш болтол баяртай
106. leo | 2009-09-20 23:24:40
их гоё уншсан байна шүү
107. Ari (зочин) | 2009-09-22 14:42:39
Sain uu?Anh udaa bichij bna, Leo unshsaniig ni yaj sonsoh bolomjtoi ve?
108. Ari (зочин) | 2009-09-22 14:44:31
Blognii ezen nadtai holboo bariach, pls.Bi ene shulgees uudeed neg nevtruuleg hiih gesen yum. Radio nevtruuleg
109. Nini | 2009-09-22 14:47:11
Наа эзэн чэн өнөөдөр лав харагдахгүй байна аа
110. Ari (зочин) | 2009-09-22 14:49:09
P3 FM 100.9 radiogiin hutlugch-redaktor yum l daa. Manaih www.mnb.mn-r tsatsagddag
111. Ari (зочин) | 2009-09-22 14:51:17
Uu bayarlalaa, bi ene shulgiig unshsan bgaa, manai nairuulagch nairuulsan bgaa. Chuham haana tavisan, yaj sonsohiig sain medehgui bna
112. Nini | 2009-09-22 14:52:51
Ааа тэр шүлэг уншсан бүсгүй юмуу. Наадхийг чэн тавих гээд арай амжихгүй л яваа даа. Бичлэг болгоод оруулах байхаа.
113. Julia_976 | 2009-09-22 15:10:46
Би л уншихаас. Амьдралд ямар нэгэн зүйлд хүрэхэд заавал нэг эрсдэл гардаг юм даа. Охиноо 4 сартай орхиод 6 хүрч байхад нь ирсэн. Хайртай гээд дэргэд нь байх биш зөв цагт нэг тийшээ хөдөлчихөөд ирвэл илүү үр дүнтэй санагддаг. Санаад байна гээд өдөр бүр уйлаад гүйхгүй шүү дээ. Хүн гэдэг чинь зовлон даадаг юмдаа.
114. Julia_976 | 2009-09-22 15:13:17
Михайлд нэг бодол бий гэдэг шиг тэр гэсэрүүдэд ч нэг бодол бий байх даа. Гэвч хорвоо санаснаар болох биш. Тэд ч бас шаналж л явдаг юм даа. Гайхаж шогшрохдоо биш, ойлгож хүндлэхэд л амьдралын утга оршино гэж боддог шүү.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.