...Wooowww...

Уг нь би орчуулагч биш л дээ. Тийм түвшинд хүртэл хэл ус эзэмшээгүй хүн. Гэхдээ л заримдаа яалтчгүй орчуулга хийх шаардлага хаа нэгтээ гараад байдаг юм. 

Анх манай төсөл хэрэгжихээр болоод гар хөлийхөө үсгийг зуралцаад Монголд очиж суурин ажиллах хэсэг нөхдүүдийг дагуулаад замыг нь зааж өгөхөөр болоод аваад явлаа.

Солонгосууд угаасаа сүртэй сүржин улс болохоор даарч хөрнө гэж айцгаан /өвөл 2 сард/ өдөн куртикныхээ дотор захиалгаар туулайн арьс давхар оёулж өмсөөд явж байгаа хүн ч байлаа. Ачаа  бараа ч гэж тоймгүй их, нилээн ядарцгааж  арай гэж "Чингис хаан"-д газардлаа. Онгоцноос бууж ачаагаа тийм ч удаан хүлээсэнгүй авцгааж гаалиар дамжин тамгаа даруулаад шууд угтан авагсдын танхим руу гардаг даа. Тэхэд л хамт явсан со нар гайхацгааж "ингээ л болоо юүү, танай онгоцны буудал ийм жижигхэн юм уу??? " гээл нүд ам нь том болцгоож гайхан байхыг нь тоосончгүй, дуугарсанчгүй.

За тэгээд бүүр гадагшаа гартал дүн өвлийн жавар тачигнаж ядаж шөнө буусаныг ч хэлэхүү, цасаар шуураад ширүүхэн угтлаа. Эхнээсээ л нөгөө хэд маань зүрх нь үхэж байх шиг байна. Ийм хүйтэнд хүн амьд явж болдог л юм байх даа гэж үглэх нэг нь үглээд эхэллээ. Бушуухан машиндаа сууж аваад хот руу давхиж өглөө. Гадаа харанхуй, шуургатай, бас замын гэрлүүд муу учир эргэн тойрноо харах гэсэн хүмүүсийн хорхойг хүргэхээс цаашгүй. Удалгүй Энхтайвны гүүр даваад хэсэг яваад л буух буудалдаа иртэл бас л "бид нар ирчихсэн юм уу, ингээ л болоо юү, хотын төв чинь ийм ойрхон байдаг юм уу " бас л гайхсан асуултууд.

Маргааш өглөө нь 8 цагт тэд нарыг авахаар очтол ихэнх нь өрөөндөө байсангүй. Буудлын жижүүрээс асуувал 6 өнгөрч байхад гараад явцгаасан гэнээ. Удалгүй нөгөө хэд маань цан хүүрэг татуулсаар ороод ирлээ. Их л додигор "бид нар чамайг ирэхээс өмнө танай хоттой аль хэдийн танилцсан" энэ тэр гээд ам булаалдан ярих мөн бас л нөгөө, танай  хотын төв чинь "ингээ л болоо юу" гэсэн асуултууд. Сүүлдээ энэ үгийг сонсохоор дургүй ч хүрч байх шиг.

Иймэрхүү байдалтай анхны өдөрийг эхэлж байсан юм. Одоо бол Монгол теамыхэн маань индианууд болчихсон байна лээ.

Монголд өвөлжсөн хэсэг залуус буцаж ирээд бусаддаа тайлангаа тавьж байх нь бас их инээдтэй. Гадаад явж галуу шувууны мах идсэн хүмүүсийн сонинг сонсох гээд үлдсэн хэд нь ч ялгаагүй аманд нь орох шахан сонин сонсоно.

Нэг өглөө ажилдаа нилээн эртхэн иртэл коридорт манай хэлтсийн хэдэн залуу хөлдөө эсгий гутал өмсчихсөн гүйж ирж байгаад гулгаал инээлдээл их л хөгжилтэй байцгааж байнаа. Намайг харангуутаа гүйлдэж ирээд "энэ танай Монгол гутал мөн үү?". Санаанд ч орсонгүй мөн гэхдээ дээр үед өмсдөг байсан юм гэсэн чинь асуудалд ордог байшд. Нөгөө хэд "ааааа, үнэн юм байна, нээрээ Монголчууд зузаан оймстойгоо өвөлжин явдаг юм байна " гээл нөгөө гуталаа ээлжиж өмсөөд коридорт гулгаал... Анх иймэрхүү зүйлд эгдүү хүрээд эсэргүүцээд тэгж яривал танай солонгосууд ийм гутал хийх ноос байтугай арьч ч байхгүй, өвсөөр гутал хийж өмсдөг биз дээ, тэхэд манайд мал байна арьс байна  гэж ирээд тамираа тасартал хэрэлддэг байж билээ. Одоо ч бүүр цочроо гарчиж дээ аль аль нь.

Яваад ирсэн хүмүүс их л сонин болгож нөгөөдүүлдээ "Монголд гудамжны таксфон гэж байхгүй, хүмүүс нь гар дээрээ телефон утсаа тавьчихсан өөрсдөө мөнгийг нь авч яриулдаг л гэнэ, автобус нь их сонин, жижигхэн микроны цонхоор нэг хүн толгойгоо цухуйлгаад бурабурабура гэнгүүт нь хүмүүс гүйлдэж ороод ингээд давхарлаад сууна гэж биеээрээ үзүүлж ч байх шиг, баранд орохоор хөөрхөн хөөрхөн охидууд убаа гэж ирээд хамт суугаад дагаад явдаг, ямар ч асуудалгүй мөнгө төлөх ч бараг шаардлагагүй, харин тасраад уначихгүй түрүүвчээ сайн нуух хэрэгтэй ч гэх шиг, цүнх түрүүвч эд зүйлсээ зүгээр үүрээд явж болохгүй заавал сугавчилж явахгүй бол хулгайд алдана, сугавчилсан байсан ч бас алдана гэж айлгаал, ямар нэг даргатай уулзахын тулд хэд хоног ч хүлээж болно, урьдчилаад цаг авсан байсан ч цагтаа ирэхгүй үдээс өмнө өрөөнийх нь үүдэнд хүлээнэ үдээс хойш гадуур ажилтай гэсэн хариуг сонсоно, зун бол харин ажил хийдэг хүн байхгүй бүх нийтээрээ амардаг, дарга нартай албан контоорт нь биш бар  ресторонд уулзвал харин нэг ажил овоо бүтнэ ч гэх шиг "  ингээд бичээд байвал барагдахгүйнээ.

Харин төслийн зөвлөх нэг настай солонгос өвөө байдаг юм. Бараг 80 гаруй настай өвөө байхаа. Мэргэжлийхээ салбарт олон ч нээлт хийсэн улсдаа их нэр хүндтэй өвөө.

Монгол яваад ирэх болгондоо л намайг өрөөндөө дуудаад "Хаан" цай найруулан, дотор нь хэвийн боов хийж өгөөл эсвэл борц дэвтээж байгаад л сайхан буу хална. Хаяа бүүр  хар талх, утсан хиам авчирч ирээд дайлж өгнө дөө. Ирэх бүрдээ л надад дандаа борц авчирч өгдөг юм. Монгол борц бол гайхамшиг гэж ирээл хүн болгонд тайлбарлаад л. Тэр өвөөгийн амнаас Монголын тухай миалсан, шоолсон доош нь хийсэн үг нэг ч удаа сонсоогүй.

Бид нар та нараас долоон дор амьдарч байсан юмөө, идэх хоол ч олдохгүй уул руугаа гараад навч түүж, мод чанаж иддэг үе хүртэл байсан, ямар сайндаа л "сайн байна уу"  гэж мэндлэх биш "хоолоо идсэн үү" гэж мэндэлдэг болохов дээ гэж ирээл сүүтэй цай ууж хөлсөө арчаад суудаг нэг буурал бий хөөрхий.

Хэхэ уг нь би шаал өөр юм бичих гэж орж ирээд бүүр хадуураад явчихаж уг нь эхлэлээ яг сэдэвтэйгээ холбоод эхэлж байтал оршил дэндүү урт болчихжээ.

Ингэсийн. Ажлыхаа хэдэн солонгосуудыг дагуулаад "Бэр гуйх ёслолд" оролцвоо. Тэр өдөр манай орчуулагч яагаад ч билээ ирээгүй л байсан юм даг. Тэгээд яалтч үгүй би орчуулах болоод.

Би өөрөө ч ялгаагүй бэр гуйх ёслолыг анх удаа харж байгаа нь тэр. Их л ёс төртэй, бүгд л үндэснийхаа хувцасыг өмсөөд хадаг сүүгээ бариал эхэллээ дээ.

Зэээээ, буга намнадаг нь манайд байна

Булга зүүдэг нь танайд байна.... гээд л

Тэгсэн дарга над руу орчуулаач гэсэн шиг харж байна. Сандарсандаа

Wooowwww, we have a hunter....

гээд эхэлсэн чинь тэнд байсан залуу хүмүүс бүгд нирхийтэл инээлдээд. Таньдаг хүмүүс олон байсаныг ч хэлэхүү.

Дараа нь бүүр онигоонд орчихсон манай Сарнайх бол саак орчуулна дөө Зээээээ гэхийг л вааауууув гэж эхлээ л аваа хаячышдэ гэж ам дамжуулж бүүр дэлгэрүүлээд.

Ониго ониго хэхэ.

Нээрээ энэ үгийг яаж орчуулдаг юм бэ таминээ???

 

Сэтгэгдэлүүд:

1. Орнелла | 2009-09-30 21:34:08
2. Tlg_UB | 2009-09-30 21:40:38
Хэхэхэ, хөгжилтэй золиг вэ. Вуав хаха
Well... гэвэл болнуу?
3. LESTAT | 2009-09-30 21:41:19
unshaad garav...
4. ТУС | 2009-09-30 21:42:31
хаха амьд онигоонууд хаа ёайгүй бна шүү хахах
5. Сарнайха | 2009-09-30 21:47:02
хүүшээ тэгээд яаж орчууулах бсын бэ хэлээд өг л дөө энэ дээр мундаг Хувилгаан Тлг Лестат Тус эд нар гээд хэл усанд нэвт болсон хүмүүсээ хэхэ
6. Tlg_UB | 2009-09-30 21:48:14
Би өөрийхөө хувилбарыг бичсэн байгаа, харахгүй бнуу, таалагдахгүй бнуу?
7. Сарнайха | 2009-09-30 21:52:43
хаха Велл чэн бас ваауув гэдгээс арай дээр вершион нь юмаа тэ хэхэ
чи цааш нь нөгөө буга агнадаг оёдог эд нарыг нь яах гэжийнаа тэрийг л нэхээд бсын
8. Tlg_UB | 2009-09-30 21:56:55
Анха, унаган англи хэлтэй хүүхдүүд орж ирээд орчуулаад өгнө биздэ, найз нь мэргэжлийн хэллэгээс цаашгүй.
9. Оогий | 2009-09-30 22:00:23
хэхэхэ хөөрхийн
10. saruul (зочин) | 2009-09-30 22:24:17
Well... we have the one who can hunt you have the one who will wear the fur... gevuul yajiina???... chi neeree buur ineed avaad haychlaa.
11. saruul (зочин) | 2009-09-30 22:30:07
Bi bas eleg avaad hayjiina. Dahin dahin orj irj baigaad, humuusiin orchuulgaas taalagdsan version-oo tseejilnee.
12. Сарнайха | 2009-09-30 22:33:10
Tlg hehe mergejlliin hellegeer orchuulval buur denduu bolno doo ug ni hehe

Oogii hehe

Saruul hahaha istoo boljiishde
ingej bas boloh bsn baishd hehehe chinii versioniig tseejilnee
Wooowwww, we have a hunter.... хөхөхө
элэг элэг...

You have a weaver... гээд л үүү... хөхө
14. Oyuna | 2009-10-01 09:35:41
хахахаха

ойрд ингэж инээгээгүйн....хахахахаха

надаа бас нэг хөөрхөн онигоо бий...кккк
15. ss_gogo | 2009-10-01 09:51:12
хэхэхээх элэг өгөөрэй чи хэхэхэ
16. LuZa | 2009-10-01 09:54:52
Нэг өдөр орчуулга хийж өгөх зав байхгүй бээээз????
17. mina | 2009-10-01 15:14:18
vamar hoolhon yum be
18. mina | 2009-10-01 15:16:17
bvr 1aaraa baahan ineej awlaa amjilt chi shvv
19. lover_girl | 2009-10-01 15:16:49
Сарнайхыг харцан гэжуга.
20. Nini | 2009-10-01 15:25:01
Хахахахаха Гарчигийг нь харчаал тойроод гүйгээд байсан чэн хахахаха.
21. Вафль | 2009-10-01 15:25:58
хаха, эгдүүтэй хайр даа.
22. Жиргээ | 2009-10-01 15:27:21
zuv l orchuulsan baishd...kkk

xaana, tendexiin so aild yum bgaazd
23. Жиргээ | 2009-10-01 15:29:07
manaixnii tuxai gashuun ch gesen uneniig yarijee ted nar...


buraburabura....))
24. Жиргээ | 2009-10-01 15:29:53
olnii dund,,,ter darga chini xarin zovlon uzsen xuun gej , sain xun bnadaa te!
25. Мармелад | 2009-10-01 15:31:42
ккккк нээрээ эсгий гуталтайгаа паркетан шалан дээрээ гулгаж үзий
за байз хэнд эсгий гутал байдаг билээ???
26. Hilde | 2009-10-01 15:39:51
түсхийтэл инээгээд идэж байсан юмаа талаар нэг цацсангүй ... funny
27. iin | 2009-10-01 15:40:29
хэхэ, ёстой зөндөө инээчлээ,
28. Н.БЭХЭРЭ | 2009-10-01 15:45:20
ХАХАХА
САРНАЙХ НЭЭРЭЭ ХАХАХАХАХА
ЭНЭ ДООР БАЙГАА ХИЛДЕГИЙН ИНЭЭЖ ТУРГИЖ БАЙГАА БАС НҮДЭНД ХАРАГДААД БАЙХЫН ХАХАХАХ
29. gorzook | 2009-10-01 16:00:40
хахаха. Уау, байхдаа яахав дээ. Хэхэхэ. Тэр вэлл чинь харин овоо дөхмөөр юм байнашд.
30. bolorka83 | 2009-10-01 16:36:59
arai ta amidral ingeed abaad haysan bish biz dee, bichleg l gej bodloo shoo hehe
31. Өвлийн өвөө anjigai | 2009-10-01 17:00:57
МИний янагхан зөв л орчуулсан байшд.
32. amor | 2009-10-01 19:19:23
охин онц!!
гэснээс энэ Анжгай агаа нь яагаад хайр янагхан гэээд охинг оролдоод бнаааааааааа?
ижийдээ тайлбарлана бгаа!!
33. molor | 2009-10-01 20:21:21
хахаха, чи доо албан байгууллагын хонгилд ганцааранг маань тас тасхийтэл инээлгээ хаячхиймаа, цэвэрлэгч ажаа цочоод огло харайжийш д
34. Сарнайха | 2009-10-01 23:32:28
Бялзуухын энэ хөхө ямар учиртайн болоо

Оонаа мээн тэрийгээ ярьж өгөөрэй

Эс хаха өхгүүүэээ өхгүү хүнийг яахын

Лууза миидө аниагаа тэгж алаад яахсын

Мина хэхэ баярлалаа чамд ч бас амжилт

Ловер хэхэ санаа чэн амарч бүтэн норйртой хонож бгаа бол яахав, гэхдээ хулхи зургуудыг бол би ч бас хайр нйаргүй тараадаг хүн дээ гүүгэлдээл

Мядөөөг хайн энэ нэрэнд яажшуухан дасдын билээ байз

Хайр мээн сээнүү, шамдаан хээртээ шөө

Жиргээ мээн ииийш би ч буруу ойлгуулцан болтой со айл бишээ монголд очоод монгол айлд хө
тэр ма дарга бишээ зөвлөх нэг өвөө бдын их ухаантай өвөө дөө

Мармелад хаха шаал балай юм боджоохын гэхдээ гулгадын байлээ шүү

Хилдэ хэхэхэ харин энэ блог уншиж ийм үе тохиолдоод бдын хөөрхий муу кийбоард мэн хэдэн ч удаа кофенд будагдсан бүү мэн хэхэ

Ийн хэхэ инээх сайхааанннн ашгүй дээ

Бэхэрэ бас тургиж үзсэн үү хаха

Горкоок харин велл овоо дөхмөөр бгааз тэр үед ч юүн велл

Болорка аниа нь болсон явдал л бичдышд, тэхгүй бол амьтан хүн шиг төсөөлөн бодож зохиож уянгалуулж чададгүйн, энэ байтугай юм амьдралд тохиолддогымөө, аяндаа чи харна биз дээ

Анжгай мээн за чи л сургалтын албаны дарга хүн зөв бурууг мэдэх хүн шүү хэхэ

Хойд иж мээн хаха энэ их учиртайййййй тэхдээ хэлж бгаа хүнээс өөрөөс нь асуугаад үзээрэй

Молор хахаха чи яасан огцом инээгээ хаяснуу хаха
35. Вафль | 2009-10-02 11:36:06
үнсээд үнэрлээд гарлаа, санаад л байгаа.
36. *САЙХАН САНАА* | 2009-10-02 11:43:43
хахаххаа.... зээ л гэчихгүй яахуу дээ.. угаасаа л тиймээс хойш хэхэхэ...


тэр өвгөн үзэж харсан зүйл ихтэй.. гэж.. эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэдэг үг санаанд орж байна шдээ..
37. lover_girl | 2009-10-02 11:44:32
Хулхи бишөөөөөө найдвартай хүнээс харсийм чэн
38. Сарнайха | 2009-10-02 11:50:40
Хайр мээн чи минь хаагуур явнаа харагдаж үзэгдэхгүй хальт орж ирэээд ердөө таарахгүйн санаал бгааа шд

Сайхан санаа хэхэ хүн тулгамдаад сандархаараа харин ингээ илий балай юм шууд тархинд ороод ирдийн байлээшд

Ловер хаха яаж тэрүү би нэг ч амьд блогчин хараагүй хүн шүү дээ базарваань
39. freestyle529 | 2009-10-02 11:55:46
шууд л oh yeah гээл эхлүүл зүгээр байсиймдаа. хэ хэ. тэгээд цаашаа нэлээн кипаап хэмнэлтэй явчууля таарна.
эсгүүүл нээ уртааар өөөөөүүү гэчүүл бас болохгүй газаргүй бусуу.
40. nekee | 2009-10-02 15:25:01
WOOOWWWW...
41. apabst | 2009-10-02 17:21:06

хахаха
Элэг төлж өгөөрэй... хэхэхэ
Бүр савж уналаа...
За сарнайхаараа нэг өдөр орчуулга хийлгэнээ...
гэхдээ синхроно орчуулга хэцүү юм билээ... биеэрээ мэдэрсэн. Яаж ч гайгүй ярьдаг байсан яг цагаа тулахаар нь үгнүүдийг нь яг зөв утгатай хэлэх хэцүү юм билээ. Ямар бодоод ангайгаад зогсолтой биш. ккк
42. chimgeeitgel | 2009-10-02 17:42:01
хаха гоё л орчуулсан байна шд.
тэр өвөө яасан хөөрхөн юм бэ нтр хэхэ. сайхан байлаа уншихад.
43. altargana | 2009-10-03 09:06:55
нээрээ хаа газар монголд элэгтэй хүмүүс байдгийн, гоё шүү.

орчуулга тассс л байна ш дээ, woooow
44. Bondgor (зочин) | 2009-10-03 12:30:35
Нөгөө нэг толгодын цаана энгэ буйлна гэдгийг орчуулсан шиг юм болжээ.хэхэ.Гол нь сарнайха их хөгжилтэй бичих юмаа.инээд аваа хаячихын ккк,


Нэг онигоо: Вогоны купед ээж охин 2, цэрэг дарга 2 нийлээд 4-лээ явж байв. гэтэл гэнэт тог тасарчихлаа тэгтэл хэн нэгийг алгадах чимээ гарч байна гэнэ. Гэтэл ээж бодно; Миний охин овоодоо эр хүнд нүүр өгөхгүй сайн байна. Охин бодно; Ичдэггүй юмнууд ээжийг маань оролдоод байгаа юм байхдаа. Дарга бодно; Энэ муу цэрэг л охиныг оролдлоо тэгээд охин андуураад намайг алгадчихлааа ёоёоёо. Цэрэг бодно; Ахиад гэрэл унтраасай тэгвэл даргыг бүр чанга алгадачих юмсан хэхэ
45. madam98 (зочин) | 2009-10-03 12:47:34
Chusokoor amraad banjigdaj bnuu. Ner chini idewhijsen bn.
46. Nini | 2009-10-03 12:55:19
Өөөдгүй Сарнай байжил гэнэ.
Амласнаа мартаад явжил гэнэ
кккккккк
Тэхдээ ч бас яахавэээ хэлчихдаг нь хахахахаха
47. Nini | 2009-10-03 12:56:17
Өчдөр ямар гоё байвааа. хайн. Ихэээ л юмнаас гоцорсон дооо. Аморын хангинатал дуулахыг сонсож чаддаггүй хахахаха
48. erhtsas | 2009-10-03 14:39:15
Ха ха ха татаж унах нээ яахуу. Танайх гэж нээрээ бөөн инээд цалгиулсан сайхан айл шүү ингээд нэг ерөөл хэлье ээ

Woooooooowww .... марчихлооо. кккк
49. Дон Жуан | 2009-10-03 16:06:28
hehe
50. Дон Жуан | 2009-10-03 16:57:26
Зэээээээ гэдэг чинь үг биш аялага хүч нэмсэн авиа ш дээ. Орчуулах шаардлагагүй. Манай орос хэлний ангийн охиныг манай багш их магтдаг маш сайн сурагч гээ л. Намайг бол нахалны орос хэлтэй гэхдээ хаана ч хэнтэй ч ойлголцчино гэдэг байлаа. Тэр охиныг Баасанжаргал гэдгийн тэгсэн хэлнийхээ дэвтэр дээр учиница пятьница шастя гэцэн байдаг байгаа. Бүр аймар хүн болох гэсэн биш тэр ч бөөн онигоонд орсон л доо хэхэ
51. SSunday | 2009-10-05 06:32:37
Зээээ гэдгийг нь Зээээ гээд л уянгалуулж байгаад бусдыг нь орчуулаад явчихгүй юу, хэхэхэ.
юу болоод өнгрөө вэээээ
53. Сарнайха | 2009-10-05 12:51:44
Фрийстайл хахаха яааааг болжийшд

Некэээ ооо еэээ гээ хэхэ

Апабст хэхэ орчуулга хийхээр хамаг гар өвдөөд бдымаа

Чимгээ итгэл харин тэр өвөө Монгол хүн болж төрсөн бол гээл бдын

Алтаргана хэхэ хэл сайн мэдэхгүй хүн ч онигооны л эзэн бхым дөөө ер нь

Бондгороо хахаха тэр яасан сэргэлэн цэрэг вээ хэхэх

Мадам чусокоор сайхан амарлаа банжиг руу ч орох зав гардгүй хэхэ

Ниндин хайр мээн сооо сооррриии сүнс хоргодоол бсн санаа бол харин онлайн дотор та хоёртой бсышд
Ижийг энд ирэхээр амьдаар нь дуулуулнаа хэхэ

Цасаа хэхэ баярлалаа хүнд дандаа л сайхан үг хэлж баярлуулж явдаг охин шүү амнаас нь алт унадаг гэлтэй

Донжуан хахахаха пятница счастья хахаха нөгөө семдесять болит шиг хэхэхэ

Сандэй аниа уг нь тиймээ би сандрахдаа л мидрэлтэж бгаан

Ав мээээн мии ав ав аваааааааа хэзээ ирсийн үнсий муу авыгаааа
54. blogtoihun | 2009-10-09 06:46:36
Ёстйо мундаг охин шүү... сүүлийн хэсэг үнэн саак байлаа..
55. jagii12 | 2009-10-11 04:51:13
aa ha ha ha.mundag baina shuu.saihan ineej avlaa.
56. Winterwood | 2009-10-16 15:03:07
Ёооэё, амандаа ус балгаад яг залгих гэж байсан чинь Wooowwww дээр ирээд хахаж цацаад үхэхээ шахлаа. Нулимас гараад нүүр минчийгээд элэг элэг ёоо. Гэхдээ чи Зээээ-г шууд сэтгээд сайхан хэлчихсэн юм биш үү харин.
57. BMR | 2009-10-27 17:11:38
ахахах ёоооё ёстой ойрд ингэж инээсэнгүй.. чухал уншаал дургүй хүрээл суужийсан чинь .. ёоох
58. BMR | 2009-10-27 17:27:24
Our son is a hunter of deer and you have a daughter is clothe maker of died deer's fur
гэх юм шиг байна гэнээ хэхэх хүнээс нтр асуулаа шд.. өөрөө бол арай амжихгүй ээ хэхэ
59. MGL emegtei | 2009-11-02 23:30:43
hehehe. yasan hugjiltei iin.
yadgiin sanaand orsnoor ni Wow l gechihsen bgaz. tegeed yamar zee geltei bish. yu gej bgan geed asuugad unana shdee te?
60. forgetmenot (зочин) | 2009-11-06 12:53:03
hehe yamar ineedtei um be. hoorhon bichjee. well gesen bol arai deer baisan um bolov uu. gehdee wow neeh ch buruudahgui l baih.
61. munkh_tuul (зочин) | 2009-11-14 10:51:16
very very funny. i laughed a lot! good luck!

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.