...Улаанбаатарын метро...

Сая ургацын баярын амралтаар Харангын тоглолт үзэх гээд хүлээж суулаа. Уг нь 7 цагт эхлэнэ гэж билетэн дээрээ байсан юм. Даанч үзэгчид цугларч өгөхгүй бүтэн хоёр цаг хүлээж 9 болж байхад арай гэж нэг юм эхлээд.

Үзэгчид цөөхөн байсан болохоор тэгсэн үү яасан Харангыхан маань ч нилээн урамгүй тоглолтоо хийх шиг болсон. Санасныг бодоход тоглолт санаанд хүрсэнгүй ээ.

Миний л мэдэх ихэнх хүмүүс Харангын Лхагвааг энд ирж тоглоно гэдэгт итгээгүйгээс болсон уу эсвэл зар муу тараагдсан уу маш цөөхөн хүмүүс үзэхээр ирсэн байлаа. Зарим нь бүүр хэрвээ Лхагвааг энд ирээд тоглоод явах юм бол Монгол улсын хуулинд итгэхийн арга алга гэж шогширч байсаныг нуух юун.

Хүн дайрсан хэрэгт татагдаж байгаа хүн батлан даалтаар гарсан байлаа ч гэсэн улсын хил даваад аялан тоглолт хийгээд явна гэдэгт олон хүн итгээгүй бололтой.

За энэ яахав.Тоглолт эхлэхийг хүлээгээд сууж байх хооронд нэг пацаан бид хэдийг элгээр явуулахаа алдлаа.

Бүхэл бүтэн хоёр цаг хүлээх хооронд эргэн тойрныхоо улстай ганц хоёр гурав дөрвөн үг сольж суутал бид нарын ард сууж байсан хэдэн залуус ярианд оролцож нутаг усаа санасан хүмүүс баахан хууч хөөрөв.

Тэд бараг жилийн өмнө гэрээгээр энд ирж ажиллаж байгаа юм байна. Анх нэг том барилгын компанид 40 гаруй Монгол  гэрээний ажилчид бүгдээрээ нэг дор ажиллахаар ирсэн гэнэ. Бараг л ирсэн өдрөөсөө тойрч сууж тамхиа татаад, дарга даамалтайгаа хэрэлдээд, бид хонины мах иддэг, махтай хоол өгөхгүй бол энэ ажлыг чинь хийж чадахгүй гээд ажил хаялт заралсан юм байхаа. Орой болгон л тэр дөчөөд залуус архи уун, хоорондоо хэрэлдэж хажуу хавийхаа солонгосуудыг барьж авч балбан ихэнх нь нутаг буцан сэргэлэн нэг нь зугтаж чаджээ. Тэр явдлаас болоод барилгын салбарт нэмж захиалга өгөх байсан бүх компаниуд Гадаадад ажиллах хүч гаргах төвтэй гэрээгээ цуцалсан тухай дам яриа сонсож байсан юм байна. Уг нь барилга цас бороотой өдөр амарна, үнэлгээ сайтай, цалин өндөртэй хурдан мөнгө хураах гэсэн хүмүүст боломжийн ажил юм шиг байгаам.

Бид нарын яриа аажмаар Солонгосын хөгжил цэцэглэлт рүү шилжиж энэ тэрийг ярьж байтал нэг жижигхээн биетэй хорь орчим насны хүү "Өнөөдөр анх удаа Сөүл орж ирлээ, гоё юмаа, зааа сөүлын метронд суугаад үзчихлээ, очоод Улаанбаатарыхаа метронд сууж үзнээ" гэж хэлээд бид хэдийг бараг хөшөөхөө шахлаа. Тоглоод байгаа юм байх гэж бодсон үгүй ээ.

"20 наслахдаа Улаанбаатарт хоёрхон удаа очиж үзсэн юм. Метронд нь сууж амжаагүй ээ" гээд үнэн сэтгэлээсээ яриад... хэхэ

 

Сэтгэгдэлүүд:

1. Өвлийн өвөө anjigai | 2009-10-05 16:00:56
Метро Улаанбаатарт байвал ямар байдлаар хийгдээд хэрхэн ашигтай ажиллаж болох талаар хаана ч билээ нэг удаа бичиж л байсан даа.

Харангын Лхагваа бол даварцан гар байна дөө. Тэр хэн бэ? ер нь
2. Эмбий | 2009-10-05 16:02:34
хэ хэ хурдхан метро маань ашиглалтанд ороосой билээ
3. Эмбий | 2009-10-05 16:05:31
Харин тэр Лхагва Эрдэнэтэд хоригдож байх ёстой хүн чинь ингээд явж байдаг ёстой хууль нь гууль болж байгаа юм байна даа. Тэр үхсэн хүн нь өөрөө дайруулсан гээд явж байгаа гэсэн шдээ
4. Сарнайха | 2009-10-05 16:06:59
Анжигай хэхэ би уг нь харангын улаан фэн л дээ. гэхдээ бас олны үг ортой гэдэг дээ, хэрэгт татагдаж бгаа хүн гадаад руу чөлөөтэй зорчиж болдог хууль бдг бил үү гэж гайхоол яамар ч бсн хэдэн фэнүүддээ ирж нүүрээ харуулсанд сайхан л бн

Эмбий тэр ерөөл хурдан бат оршигэээ_ бөглөрөх нтр бхгүй хурдан сайхан унаа л даа
манайд хөндлөн гулд хоёрхон шугам бхд л хангалттайшд уг нь
5. POPEYE | 2009-10-05 16:19:16
улаанбаатарын метро аааааймар гоёшд
6. Tlg_UB | 2009-10-05 16:20:16
Ер нь хүн дайрчихаад тоглолт хийгээд яваад байдаг зөв ч юмуу? Хүмүүс очиж үзээгүй нь болжээ. Бас нэг хэлбэрээр эсэргүүцэлээ илэрхийлсийн болвуу гэж ойлголоо.
Тиймэрхүү УБ-н метронд сууж үзээгүй хүн олон байгаа доо.
7. ТУС | 2009-10-05 16:44:55
метро гэснээс Со гийн хэдэн метроний зураг оруулнаа.
8. Сарнайха | 2009-10-05 16:45:53
Попай хэхэ харин би очихоороо заавал сууж үзнээ хайжаагаад хаа бдын чи зааж өгөөрэй

Тлг харин тиймээ. эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсын бгааз. тэхээр хэрэгт шалгагдаж бгаа хэн дуртай нь хаашаа бол хаашаа явж болно гсн үгийм блгүй дээ
9. Сарнайха | 2009-10-05 16:46:49
Тус хэхэ зарим сташионууд нь дажгүйшд
10. bomberder | 2009-10-05 16:55:16
anjgai agaagyn devshuulsen UB-n mertony tuhai bichlegiig sanaj bn bas hsar airagyn ganshuu neg tiim yum yariad bicheed baisan, songuuliin surtalchilgaa bolgood nisehees nalaih hurtel geluu yu gelee butdeg bol saihan l baina sanj
11. bomberder | 2009-10-05 16:56:30
end gehdee metrony tuhai bish, huduunii baagiinuudyn payan baih shigee unendee tiim l humuus yavj defakto uusgej baigaa ni nuuts bish sh dee
12. Жиргээ | 2009-10-05 17:11:42
xexexe, yamar xuurxun xelsen yum be te,
Xaranga suuld end togloxod bas ontsgui l toglosonshd,
13. Жиргээ | 2009-10-05 17:12:34
UB-n metro......
ug ni beleg dembereltei l yum xeljeedee...
14. ss_gogo | 2009-10-05 17:15:14
хуулиа мөрдөж сурхийнсан
улаанбаатарын метро хаана байдагийн гсн хэхэ
15. Жиргээ | 2009-10-05 17:51:56
ss gogo bolioshd, odoo xurtel meddegguimuudaa
16. Н.БЭХЭРЭ | 2009-10-05 18:06:35
ТАУН ОРОХОД ХАРАНГА ГЭСЭН МАШИНТАЙ БИЛЕТ ЗАРЖ БАЙСАН НӨХДҮҮД БАЙСАН. ЛХАГВАА ИРЭЭГҮЙ БАЙХ ХЭН НЬ ДУУЛАХЫН БОЛ ГЭСЭН ЧИНЬ БАЛАЙРЧИХЫН БАЙНА Л ДАА.ӨӨД БОЛСОН ХҮНИЙХ НЬ 49 ХОНОГ Ч ДУУСААГҮЙ БАЙХАД ТВ ГЭЭР ИНЭЭГЭЭД ГАРААД БАЙСАН ГЭСЭН.
МАНАЙ ЭМЭЭ Л АРГАА БАРАХААРАА ЦӨВӨН ЦАГ ИРЖ ЦӨВӨН ЦАГ ИРЖ ГЭЭД СУУДАГСАН...
17. Н.БЭХЭРЭ | 2009-10-05 18:07:37
УЛААНБААТАР МААНЬ УДАХГҮЙ МЕТРОТОЙ БОЛОХ БАЙЛГҮЙ ДЭЭ.
18. Жиргээ | 2009-10-05 18:13:17
bexere:
neeren tiim yum boloo yu, bi ch tsuu yaria l gej anx bodoj bailaa, 49 xonog boloogui bxad ni arai ch tegj boloxgui ee te.
19. Ordi | 2009-10-05 18:15:10
Хилээр гаргасан хүмүүс ч гэсэн тэгвэл буруутай болох байлгүй. Хуулиараа хориогүй болоод л гараад явсан биз. Яг нарийн учрыг нь мэдээд ярьж байвал зүгээр юм уг нь.
20. muuzaluu | 2009-10-05 18:22:38
Амны билэгтэй л хүү байна, тэр татаадаг банди. Хэзээ нэгэн цагт метро гэдэг юмтай болж, суух үзэх байлгүй дээ. Энэ нас маань хүрэх байх л гэж боджийшт.

Лхагваагийн асуудлаар бол баттай сайн мэдэхгүй байна. Мань мотор сайтай, мөнгөтэй л байна даа. Та нар анзаарсан бол хүн дайрсан тухай эхний мэдээллүүд нь Лхагвасүрэн согтуугаар осол хийлээ гэж байснаа гэнэт хохирогчийг нь согтуу байна энэ тэр болоод явчихсан шүү дээ. Зохицуулалт лайтай хийгдсэн байгаа биз дээ. Нэлээн дээрээс бараг орой дээрээс хийсэн зохицуулалт болов уу гэж бодоод байгаа шүү дээ.
21. muuzaluu | 2009-10-05 18:23:56
Мань хүн гээд уншаарай ганц мань гээд явчиж золиг чинь.
22. erhtsas | 2009-10-05 18:28:52
Хэ хэ хэ Улаанбаатарын унаган охин байж би ч тэр метрондоо сууж үзээгүй л яваа ш дээ. Амны билгээс ашидын билэг гэж удахгүй мертотой болно доо.
23. nekee | 2009-10-05 19:30:36
meetroo gj yu yeiin suuna ene ter geed bahiig bodhod bariimuu.ter yamar goyo galt teregnii zurag bee

lhagba hoorhii baaaartai zaluu .suudal ni ontsogdoj menge ni golloson zolig har tamkinaasaa hol yabaasaidaaa
24. Хожуул | 2009-10-05 19:50:00
Улаанбаатарт метро ямарч хэрэггүЙ. Хэдэн гуйлгачид нь тэнд нь очоод үүрлэчинэ. Дагаад бөөн гэмт хэрэг архидалт завхайрал. Асар их хөрөнгөөр ийм л юм худалдаж авна шд. Тэгээд ч ямарч ашиггүй лдээ. Манайхан болохоор сая хүнтэй тийм тийм хотуудад метро тавиад болоод байна нтр гээд жишээт авч яриад байдаг. Инээдтэй нь тэр жишээ аваад байгаа улсууд нь манайхаас хол биш юмаа гэхэд хөөрхөн зайтай хөгжцөн улсууд байдаг л даа.
Мангартаж метро барьж байхаар тэр мӨнгөөрөө олон улсын чанартай замуудаа зассан нь дээр. ХамаагүЙ ирээдүйтэй.
25. amor | 2009-10-05 20:24:49
Харанга үзээд уйлсан уу?
тэр хөөрхөн хүү..
26. amanjinka | 2009-10-05 20:29:18
ХЭ ХЭ
27. tungaamnh | 2009-10-05 20:31:53
хөдөөнөөс ирээл кореа явцымуу тэ
28. sweetcat | 2009-10-05 20:32:55
ub hezee metrotoi boloh bol doo
29. Jojo | 2009-10-05 20:35:34
ккк...
30. Сарнайха | 2009-10-05 21:11:11
Бомбордэр хэхэ хот хөдөө ч яахав тэхдээ л бэлчээр дээрээсээ шууд нисээд ирцэн хүмүүс бас л гэцүү юм сонсогдоол дбын, тэр болгоны ард талд л нөгөө Монгол гэдэг нэр зүүгддэг болохоор

Жиргээ болноо болно биелшгүй мөрөдөл бол бишийшд тэ

Эс мээн харин чи олоодхоорой би бүүр заавал сууж үзнэ гэж бодоод бгаан хэхэ

Бэхэрэ нээрээ сүүлдээ билет нь хямдарснуу???

Жиргээ хэхэ чи метроны зургыг амралтын аялалаараа авснуу ааан?

Орди мэдэхгүй ээ нүд чих хоёрын дунд дөрүүн хуруу бдг билүү? яах аргагүй зурагт сонин хэлвэлээр тийм юм яриад бсн болхоор л ингэж бодоодоо

Муузалуу тийшд 21р зууны хөгжил хэхэ уг нь болий гэвэл юу бхав дээ сүүлд хөгжсөн орны давуу тал чэн энэ шд, урьд хөгжсөн орнуудыхаа аль сайн туршлагыг бөөндөж аваал бүүр сайжруулаал
харин тэр зохицуулалт бол истоо мэдкү, нөгөө чамайг бол хооп гээл татаад авчна гдг шиг л хэхэ

Цасаа болноо болно болийшд когда нибудь
31. Сарнайха | 2009-10-05 21:11:37
Нэкээ сээнүү юү вайна

Хожуул харин хэрэгтэйн бишүү хот төлөвлөт анхнаасаа шигүүрээд машин байтугай дугуй явах зам одоо олдохоо болих гээд бхд, тэгээд ч хотын өргөсгөх аргагүй тэр нарийхан замаар өдөржин бөглөрч явснаас ядаж метроны хоёрхон лайн тавигдсан бхд л хангалттайшд

Ижий уйлаагүйшд, уйлах нь байтугай урам хурагсийшд хэхэ
эртүүд би нээрээ гоё юмнаас гоцорсон блээ дээ харинчэг тэ хэхэ

Аманжи хэхэ

Тунгаамн харин тийм л юм шиг бн лээ

Тунгаамн тэр үед бид ч аль хэдийн ач гучаа тойруулаад сууж бн бхааа

Жожо ккк
32. apabst | 2009-10-06 05:30:51
нээрээ Уб-ын Метронд сууж үзэх юмсаан...
Тэр Харангын Лхагваа болимоор юма а нээрээ ...
33. Oyuna | 2009-10-06 11:51:38
хамгийн алдартай хамтлаг нь ингэж улсынхаа хуулийг уландаа гишгэхээр ч яахын....

ирэх зун явж метронд суунаа ер нь...хахахахаха бодохоор инээд хүрээд байхын....
34. chimgeeitgel | 2009-10-06 12:25:11
тоглолт үзээд хөгжилтэй л байсан юм байна.
улаанбаатар мэтрөтөи болбол зам ямар гоё сийрэг байх болоо
35. chimgeeitgel | 2009-10-06 12:27:08
метро гэх гэж байгаад буруу биччих юмаа нээрээ.
36. nekee | 2009-10-06 15:13:52
sainuu Sarnaih baigaagaas bi l bna.hereg boluul heleerei ha ha Oyunaa hoyulaa meetroogoor hatgal orhiimuu .meetrootoigoo 3 uulaa usand jaldaal ha ha
neeree meetro ni ch yu yum tarambai biluu teruuniig darhan erdeneted neg negiig ,ylanbatort hed hediig hondlon guld tabial haychuul
37. gorzook | 2009-10-06 15:27:59
Хүшш. Тэгээд Лхагваа Сеүлд явж байгаа юмуу. Тэр хүү хаанаас ирсэн юм бэ. Хэхэхэ. Манай хөдөөгөөр нээрээ бүр тэгээд мэдээллээс хол тасарчихсан гарууд их байдаг гэсэн шүү. Хахах. Манай УБ удахгүй метротой болох нээ. Амны билгээс ашдын билэг гэдэг билүү.
38. Сарнайха | 2009-10-06 17:17:12
Апабст үзнээ үзнэ

Оонаа Некээ энэ дор метрогоор чамтай хамт хатгал орно гэжийшд бүүр юүн УВ

Чимгээитгэл харин тийм байж магадгүй шүү хэхэ

Нэкээ хаха Онаагаа дагуулаад хатгал орох өрөнд орлоо доо чи

Горзоок амны билэг ашдын билэг хэхэ гэхдээ уг нь бол зайлшгүй байх ёстой зүйлийм шиг л санагдаад бдын
39. Баяраа | 2009-10-06 17:27:28
Өө намайг шоолоод байсан хүмүүс та нар байсан юмуу? Хоёрхон удаа гэж би худлаа хэлсэн юмуу үнэндээ бол гурван удаа л даа
40. Баяраа | 2009-10-06 17:28:11
Өө намайг шоолоод байсан хүмүүс та нар байсан юмуу? Хоёрхон удаа гэж би худлаа хэлсэн юмаа! үнэндээ бол гурван удаа л даа
41. Nini (зочин) | 2009-10-06 17:29:58
Тэр метроонд нь нэг суучих юмсандаа гэжж хэхэхэхэ
42. Сарнайха | 2009-10-06 17:35:42
хахаха Баяраа миидөө чи бсымуу хаха

Нини хотод бгаа гэжийлээшд чи гараа явцымөө я м ээсэээ
43. hantenger (зочин) | 2009-10-06 21:33:31
Улаанбаатрыг метротой болгох өнгөрсөн сонгулиас эхлээд ярисан юм гэсэн.Саяхан хүртэл сумо Батбаяр ярилцалгандаа энэ асуудлыг хөндсөн байсан.Гэхдээ энэ бол үлгэр гэдэг нь хэндч ойлгомжтойшдээ тээ.Ямар солонгос шиг газрань багдаж хүн нь ихдсэн биш
44. Oyuna | 2009-10-06 23:24:22
манай хүн чинь амлалтаа биелүүлнэ л дээ аягүй бол нь...кккк

зао явсаоооо
45. Nini | 2009-10-08 21:48:43
Гэртээ тогтдоггүй гэсэр болжээдээ хайр мээн
46. blogtoihun | 2009-10-09 06:40:46
ККК тэр хүү хөөрхөн юмаа...
Нээрээ Лхагваа очиж тоглоо юу...
Бас би тэр метронд суусан ш тэ, найзтайгаа, ёг билүү шог гэлүү...дажгүй юм байлаа тэ..
47. Wolf | 2009-10-09 07:01:30
Ирээдүйд УБ маань метротой болох байлгүй дээ.
48. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-10-09 13:47:52
Сарнайха чи яасан сонийен
49. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-10-09 13:48:54
Би чамайг зөндөө эргүүлжайхад
50. Amuro | 2009-10-09 13:50:12
Доогуур метро ч өнгөрсөн байхоо, ядаж гүүрэн замтай болчих юмсан даа
51. Сарнайха | 2009-10-09 13:59:41
Hantengeree sain yy Monita meen uzegdej haragdahgui haaguur bn Mongold uu Colongost yy hehe

Ooonaa tegiishd te yun toloo Nek bilee dee

Nini hairt mineee harin togtohoo bailee bi gdg shig hehe

Blogtoi hun hehe tiimuu yog yog zarim gazraa gaiguishd ug ni

Wolf harin bolno gej boddiiishd chi sain yy

Dendeg mangar /helee gargaa guitsen shuu haha/

Amuro neeh udahgui blgui dee 21r zuun um chin gej l bodood bdiishd kk
52. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-10-09 14:01:56
Нөхөртэй гэдгээ хэлэхгүй байгаамдаа
53. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-10-09 14:03:36
Ингэж болкуушт
54. Nini (зочин) | 2009-10-09 14:10:31
Бараагаа харуулчуул баярлах гээлийна Болзоотын гар толгойдоо
55. LuZa | 2009-10-09 14:12:02
Хурдан очиж Улаанбаатар ороод метронд сууж үзэхиймсан
56. Сарнайха | 2009-10-09 14:56:31
хахаха Дэндэв чи яасн гоё харагдажийнаа бүтэн бичсэн чэн
гохийшд хэлээд бхд элдээд бсн бжийж хаха

Хайртай шүү ниндин мэээн

Лууз дүүмнээ сайнуу
57. blogtoihun | 2009-10-09 15:03:04
Сархайгаас гоё үг суржээнээ, баярлаад баршгүй ээ..

Дэнэг, одоо Ниндин оюуны өмчийн газраас паатэнтаа авчихсан уу... би хэргэлж болох уу... ккк
58. Сарнайха | 2009-10-09 16:05:11
Блогтой хүн хаха олдсон үгээ олонтойгоо хуваанаа гсн хэхэхэ
харин ниндингээс ниндин хайр гэдэг чэн ганцхан хүнийг хэлдийм шүү
59. Hilde | 2009-10-10 14:14:00
хэ хэ метротой болох л байх даа ирээдүйд ..
60. SSunday | 2009-10-11 02:22:30
Хэхэхэ, билэгтэй сайхан үг хэлжээ, тэр хүү. Удахгүй УБ метротой болох нь тодорхой.
61. zoch (зочин) | 2009-10-11 04:12:50
NEleen heden orny metrond suu uzsen,

Gehdee Hong-kongiin metrond suuj uzeed...UB-iim metrotoi bolchuul gej anh udaa l bodoj uzsiish dee,

Zurgan deerees harahad Korea metro bas goyo haragdaj baina aa...

Ulaanbaatar maan' udahgui metrotoi boloh baih aa....

Buyangiin Jagaa, Brau Hause-iin Gan hen bilee ted nar neg tosol hiigeed l baigaa yum shig baina lee... zurag ene teriig n' uzuuleed baisan sh dee.
62. metro (зочин) | 2009-10-11 04:37:25
http://medeelel.com/tv/index.php?option=com_medeelelvideo&Itemid=145&func=detail&id=1044
63. jagii12 | 2009-10-11 04:43:46
manaih metrotoishdee yagaav nogoo hunsnii 20n omnoh kkk.
Jarngiin Lhagva davrsan muu gar vee.mani huulich ingej l uilchilnedee
64. Diams | 2009-10-11 05:08:35
yooy ashguidee UB metrotoi boljino geel orood irsen ch hehe gehddee hugjiltei yumaa
65. Вафль | 2009-10-11 11:03:40
Ганхүү метротой болул хотын үамын бөглөрөл багасах, болсон болоогүй машаантай байх, ажлаас гэр лүү харих хугацаа багасаж, гудамжинд бөглөрч өнгөрүүлдэг цаг хугацаа хэмнэгдэнэ гээд л чихэнд сонсголонтой төсөл ярьж байсан шүү. Хайр, хөөрхий тэр Лхагваа буруу замаар будаа иээсэнийхээ гэсгээлийг хүртэж байгаан байгааз дээ, зайлуул.

Сахил хүртээд шал дордов гэдэг шиг_._
66. pinkrose | 2009-10-11 13:55:23
Юу билээ гэж бодоод ороод ирлээшдээ...юун метро билэ гэж бодсон чинь хэхэ...Метротой болчуул амар аа
67. lonely11 | 2009-10-12 03:12:58
minii blogoor orood garaaarai ta buhnii sanal heregtei bgaa shu
68. Сарнайха | 2009-10-12 11:47:04
Хилдэ натурлих хэхэ

Сандэй сайнуу ойрд харагдаагүй хүн бх чинь

Зоч харин тэр төсөл нь дэмжигдээд хэрэгжээсэй

Жагий 12 хаха хүнсний 20ийн өмнөх яааг үнэн тйим юм байшд

Диамс хэхэ удахгүй бхаа ямарч ч бсн ойрын аруун жилд болох бх

Хайр харин сахил хүртээд шал дордов гдг үнээн хайран сайхан хүн

Пинкрозе харин амар тэ

Лонелу окэй
байгаашдээээ
харанга сонсоод яасссссссссссссан гэнэээээ
71. Nyamka | 2009-10-13 09:48:49
сая сонгууль өөрөөр болсон бол удахгүй метротай ч байх юм билүү хөөрхий залуу үнэнээсээ суухч юм билүү хэхэ
72. Сарнайха | 2009-10-14 21:21:22
Ав ав аваааааа харанга сонсоо яагаачгүүшд
харин дээр цнцэгсийн дуулж өгсөн харанга сонсоо истоо балай авсаан гоё

Ниймка ернол үнэнээсээ суушд хэзээ нэгэн цагт хэхэ
73. leo | 2009-10-14 21:30:12
сайнуу Сарнайха манай залуу шууд хөдөөнөөс орж ирсийм биздээ амны билгээс ашдын билэг хэ хэ
74. Сарнайха | 2009-10-14 21:32:09
Лео хэхэ ээ дээ энэ гэрээнийхэн үү гдг үг гарсан байлээшдэ
75. MGL emegtei | 2009-11-02 23:10:41
hehe. ter hug ochihod ni ulanbaatar Metrotoi bolson ch bh yum biluu.

bi ch bas lhagvg irehgui bh gej bodood ochoogui shdee. ug ni chadaltai hooloitoi hun shuu. daanch

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.