Мээгийг анх манайд бараг нүдээ нээж амжаагүй байхад нь авчирсан юм. Хүүхэд нохой хоёр ёстой л өдрөөр биш цагаар өсдөг гэдэг үнэн юм байна лээ. Хагас жилийн дотор л нас бие гүйцсэн том нохой болоод хамаг амьтны хайрыг татаж эхэлсэн юм./Ротвейлер үйлдрийн эм нохой байсан юм/
Юү ч зааж өгсөн дорхноо сурна. Их ухаантай.
"Мээгий хажууд" гээд команд өгсөн байхад яг зэрэгцээд л хамт явна, "Мээгий байрандаа" гэхийн бол хэвтэр дээрээ шууд очно. Харин "Мээгий үхээд" гэвэл нүдээ аньж хэвтчихээд босноо гонж доо. Нэг удаа орцонд хүмүүс шуугилдаад Мээгий тэд нарыг даган баясаж хуцаад байхаар нь Мээгий үхээд гэж хэлчихээд кино үзээд суучихсан юм. Кино дууссаны дараа гэнэт Мээгийг санаад харсан чинь үхсэн хэвээрээ тасарчихсан хурхирч байж билээ.
Нохойнд бас сарын юм ирдэг гэдэгийг огт сонсоогүй байсан юмаа. Нэг өглөө босоод ирсэн чинь Мээгийгийн хэвтдэг газар тэр хавийн хана туурга нь жижигхээн цусан толбо хаа сайгүй болчихож. Сандраад л үзлэг хийгээд энэ яг гадаа гарахдаа хөл гараа зүсчихэж гэж бодоод хайгаад байсан чинь шарх сорви олдодгүй ээ. Нэг хоног харзнаад хоёр дахь хоног дээр Зайсангын мал эмнэлэгт аваачиж үзүүлсэн чинь эмч нь инээснээ "танай нохойн биены юм ирсэн байна" гэж хэлэхэд нь хичнээн инээд хүрч байваа. Дор нь арга хэмжээ аваад германд байдаг найздаа нохойны биены юм ирхэд нь өмсгөдөг бандааш захиж авчруулаад өөрийхөө дамскнаас хийж өгдөг байсан юм. Даанч ажаа тэрийг удаан байлгахгүй татаж гаргаж ирээд ураа хаячихна.
Тэр өвөл би жирэмсэн тав зургаан сартай байлуу даа. Найзуудтайгаа салхинд гарангаа Хандгайт орж гулгахаар Мээгийг дагуулаад явлаа. Намайг том гэдэстэй жирэмсэн болохоор тэд нар дулаан суудал засаж өгөөд Мээгийг хөтлүүлчээд өөрсдөө гулгахаар болж цана чаргаа хөлөглөн их л хөөр баяртай, би ч Мээгийг алдчихгүй гээд оосроор нь бугуйгаа давхар давхар ороон сайн барьж суулаа. Тэгсэн чаргатай хүмүүс уулын уруу доош хөдлөнгүүт өнөө муу Мээгий чинь тэд нарын араас жирийдэг байшд. Давхарласан оосроо сандраад тайлж чададгүй Мээгийд чирэгдээд гэдсээрээ уулын уруу чаргатай хүмүүсийг гүйцэт түрүүлээд харин ч сайн гулгасан даа хөөрхий. Замдаа би эргэж хараад байшд бас, арай шахагдаж төрөөд ардаа хүүхдээ үлдээчээгүй байгаа гэсэн шиг эргэн эргэн хараад хэхэ. За тоголсон юмаа, арай эргэж хараагүй, үхтлээ айсан байсан юм чинь юүгээл эргэж хараад тийм юм бодоод чирэгдэж байдаг юм тэ хэхэ.
Мээгийг хээлтүүлвээ бас. Эрж эрж цэвэр цусны эр ротвейлер арайхийж олоод аваад очлоо. Эр юм гэсэндээ манай ажаагаас том биетэй харц марц, дуу муу бол бас бүдүүн. Тэр айлын жижиг өрөөн дэх эвдэрч хэмхрэх бүх юмыг гаргаж байгаад нөгөө хоёрыг оруулаад хаалгыг нь хаачихсан. Ээлжилж хаалганы нүхээр хараад л хэхэ. Ээ хайрхаан бараг цаг хиртэй аймшгын их чимээ шуугиан болж болж овоо нэг юм өрөөнөөс нь гаргасан. Тэгээл гоал. Ёстой нөгөө өшиглөөл гоал гэдэг шиг л.
Гэхдээ нохойны тээлтийн хугацаа хүнийхээс богино байдаг юм байна лээ. Би төрөөд эмнэлэгээс гарсаны маргааш орой Мээгий төрөх болж сандаргаад. 40 минутын зайтай нэг гөлөг гаргаад нийт 9 гөлөг гаргаж шөнөжингөө юм боллоо. Тэр үед нэг ротвейлерын гөлөг 100 ногоон хүрдэг байсан юм. Манай нөхөр гөлөглөх болгонд нь бөөн баяр нэг cpu, нэг hard, нэг ram гээл компьютерых нь эд ангиуд нэмэгдээл байлаа.
Дөнгөж төрсөн гөлөгнүүд хөхөө сайн амлаж идэж чадахгүй байгааг бид анзаараагүй юм. Амьтных нь зөнгөөр л эхэд нь дөхүүлээд тавиад байсан чинь хоёр өдрийн дараагаас нөгөө рам, сепүнүүд чинь үхэж эхэллээ. Тэгээл бүрэн бүрэлдхүүнээрээ онцгой байдал тогтоож нөгөө олон гөлөгийг 15 минутын зайтай пинцелины шилээр угжиж гарваа. Бүх хүмүүсийн анхаарал, хүч Мээгий дээр төвлөрчихөөд намайг нялх хүүхэдтэй минь анхаарч байгаа хүн байхгүй юм шиг санагдаад би бөөн гомдол. Охиноо тэвэрч байдгаараа гомдож уйлаал нөгөө хэд дээр гүйгээд ороход л тэд овоо нэг ухаарсан байх гэж бодогдоод байдаг юм хэхэ.
Охин маань овоо томорч явдаг ч болж бас хөөрхөн шулагнан байх тэр үеэс л Мээгий тэр хоёрын харьцаа улам гүнзгийрч эхэллээ. Мээгийтэй хамт унтах гэж уурлана, хоолоо хуваана, ер нь Мээгийгүй юм манай хүүхэнд алга болов. Ямар сайндаа маруужин идээд сууж байхдаа өөрөө нэг долоочоод Мээгийд нэг долоолгоод, харандаа барьчихсан Мээгийгийн чихийг ухна, бөгс рүү нь палмаастар чихнэ гээд л...
Нодлин жил зуслан дээр Мээгийг урьдых шигээ л сул тавьчихсан чинь яваад эргэж ирээгүй юм. Гэрчийн мэдүүлгээс харахнаа хэдэн залуучууд тойрч бүсэлж даавуунд боогоод аваад явсан сурагтай байсан. Харин миний охин тэрнээс болж хэдэн сар гашуудан шаналсан даа хөөрхий. Энд тэндхийн шонгын мод, байшингын хана туурган дээр нохойныхоо зургыг наагаал, хүмүүсээс асуугаал, сав л хийвэл Мээгийг ярьж уйлаал, Мээгийтэй авхуулсан бүх зурагнуудаа он цагын дарааллаар ялгаж том палкат болгоод л, хүүхдийхээ тийм шаналанг зүгээр хараад суух хэцүү юм байна лээ. Өөр нохой авахуу гэхэд надад Мээгий минь л хэрэгтэй гээд л...
Аргагүй л манай гэр бүлийн нэг гишүүн болтлоо дассан байна лээ. Байхгүй болчихсон чинь гэр эзгүйрээд нэг юм дутаад байгаа юм шиг л санагдсан.
Амьтан хүн хоёр үнэхээр л ижилдэн дасдаг юм байна лээ.






Сэтгэгдэлүүд:
гялс бээгийгээ уншаадхы
Лууз сайнуу миидөө хэхэ умш умш нохойл бгаа гсн
манайх бас Хоточ гэдэг нохойтой байсан гэр эзгүйд гэрийн үүдэнд хэвтээд босохгүй орой болохоор хэдэн хонь малынхаа цаана нь очоод хэвтчихдэг ёстой сайн ноой байж билээ
бараг 13 жил болсон байх хөөрхий хөгшрөөд ирэхээрээ пөөнийгөөд хараа нь муудаад хөөрхий болдог юм байна лээ
Горзоок хаха гулгадаг уу залуу байжэээ гсн хэхэ
Лео манай Мээгий бас нилээн олон жил болсын сүүлдээ ч аргагүй зөнөх тийшээ хандаж бсааан, хөдөлгөөн нь удаашраал
танай хоточ шиг түшигтэй сайн нохой их бдг бхаа, Монгол банхар гээл домог болсон амьтан бн бас ккк
жоохон байхад манай дүү туулай оршуулаад бөөн л юм болж байлаа
Бялзуух нохой тэжээх ер нь амьтан тэжээх хэцүүү би одоо дахиж амьтан тэжээхгүй гэж бодоод бгаан,
хөгтэй явдлуудаасаа ярьж өгөөрэй хэхэ
Бялзуух хэхэ загас тэжээж алаагүй хүн ер нь бараг бхгүй бхөөө чи тээд араас нь маань уншдаг бсн бол бас л хэхэ
Бялзуух минь ийш чи ийм л уяхан сэтгэлтэй турьхан бүсгүй дэээ
Зочин нохой угаасаа богино настай хэзээ нэгэн цагт хорвоогын жам л юм хойно, сэтгэл санааны бэлтгэлтэй л бсн дээр юм бн лээ шүү, сайхан дурсамжууд л үлддэг хойно
Тлг хэхэ тиймүү, үс нь их унана тэ, эрхлэхээрээ бөгсөө өгөөд сүйд болноо, манай охин ухаан орох цагаас нь эхлээд л Мээгий хамт бсн болохоор их л хэцүү бх шиг бсн
Бутаа энэ мээгийгийн зураг бишээ гүүгэлдцын
Эдна хэхэ тийшдэ хө
Даанч нэг шөнө аав ус уух гэж гал тогоо ороод гишгээ алцан байсын ш дээ ий ий ий
Уул нь аав гэрлээ асаасан бол мэдээл зугатна ш дээ тэгсэн аав тэгээгүй аймар харамсмаар...
Луза битий валиартаад бай
Шоутаймер хэхэ яаж цааш нь харуулсын садист хог, танай нохойг хүн буудаж алахчгүү бсын билүү юун аймаар урьдчилан сэргийлж тэгээд бүүр алдын дээ
Шоутаймер хөөх яасан аймаарын тээд тэр хүмүүс нь зүгээр үү
Луза хахаха жоом юу нь хөөрхөнийн муухайшдээ
Бут хаха тэгүүл нас биед хүрсэн бүх эрчүүдэд бдг биз дээ, гусааллл бгаа харагдадын
Эмбий харин тийн, хүн айхаараа нэг үнэр ялгаруулдаг гсн харин тэр үнэр нь нохойны хамгын дургүй үнэр юм бхаа, тэгээл айсан хүнийг нохой андахгүй дайраад бдг гэж сонсож бсын, гэхдээ ямар ч ярдаг нохой хүүхэд ойртохоор яадагчгүй юм шиг байлээшд
Бут хахаха чи яагаад ийм мэдээжийн юм асуугаа бгаан, эсүүл үнэхээр мэдэдгүймөө хаха, гэхдээ Ганбуушд бдгүй гсн
Болор бас мууртай бсымуу би ч муур харахаар хамаг үс босоод бдын оросуудын муурандаа хайртайг яанаа
Манай жоом ёстой хөөрхөн жоом байсым чинь хн хихи
Монголын Ардчилсан нам Монгол Ардын Хувьсгалт нам хоёр 2 өөр нам мөн үү?
Лууз чи өөрөө хөөрхөн хэхэ
Шоутаймер харамсалтайл юм яалтай ч билээ.
Бут гишүүд нь л өөр,
будда есүс хоёр өөр өөр шашны урсгал уу
Дэндэв харин би бас иймэрхүү санаа хэлэх гээл, харагдах бдалаасаа өөр боловч цаад утгаараа тийм их зөрүүг олж харахгүйл бгаам
мушка, шушка, бааашка , өө муу жогорхой энэ тэр гэж янз бүрээр дуудсаар байгаал.. нөгөө нохой маань би байна байна уу гээл утсаар ярьсан ч надыг дууджээнэ доо гээл хүрээд ирдэг болчдийш дээ шал балай
Вахахаха
Дэндэг Лууз хоёр гарч алалцааарай
Аниа минь Дэнэгийн ганц мэддэг хараал нь алы шүү. Даанч тэрийгээ яаж хийдгийг мэддэггүүмөө хихи
51. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-10-15 11:56:09
испаанэлийн дижитал гөлөг зарна.
хиа хиа хиа
Дэндэг би битий блог валиартуулаад гөлөг дамлаа бай
Ав ав ав мээээн чишшшшшшш истоо ярьж болкуу шүү тэр модон цагдаааг хахаха харуй бүрий болжийсийм чэн
Нохойны бөгсрүү юм чихээд гэсэн чинь жаахан эвгүй санагдлаа хэхэ
Бондгор хэхэхэ баахан инээлээ
Сэтгэгдэл үлдээх: