Хүн байгаль хоёр хүйн холбоотой гэж яг үнэн байхаа. Одоо барагийн юм харж баясхаа ч больж. Юм үзэж нүд тайлсаар байгаад бүүр цочроо гарчихсан юм уу хаашаан. Харин байгаль дэлхийтэй ойртох тусам сэтгэл хөдлөөд жаргалын дээдийг мэдрэх шиг болоод байдаг болчихжээ. Аягүй бол нөгөө хадан гэр мэр нь ойртоод хаха за за хадуурлаа.
Сая хэд хоног хээр хонож байгаад ирсэн зургаа та нарт үзүүлэх гээд блог руугаа чихэж сууна.
Сөүлээс ганцхан цаг давхиад Юнин гээд газар нэгэн уулын аманд амьдын жаргал эдэлж байгаад ирлээ. Улирал болгонд нэг очиж амарч жаргаад ирдэг газар маань байгаа юм. Уг нь би зунжингаа Медикал Кула гээд солонгост байдаг банжигчдыг явье гэж уруу татаад нас гүйцээгүй юмөө.Тэр хоёр ч хүүхдийн парк, маруужин энэтэр сонирхоод тоохгүй байлээ. /аягүй ховолсон хэхэ/
Бид нарын байралсан өргөө. Тохилог, дулаахан, идэх юмаа л аваад очиход дотор нь айл шиг бүх юм байдаг.

Энэ манай байр. Нэг байрандаа 4-8 өрөөтэй. Өрөө нь хоногын 150,0 - 350,0 воны үнэтэй.


Ингээд дээшээ 100 метр алхаад жинхэн диваажинд очноо. Нэг иймэрхүү арван хэдэн шавран гэрүүд байгаа. Улаан шавраар барьсан гэсэн. Нөгөө л байгалын цэвэр бүтээгдэхүүн гэж нүүрэндээ маск болгож тавиад байдаг улаан шавар.

Үүдэнд гутлаа тайлж ороод ясныхаа хөлсийг гаргаад... Үнэхээр сувдан хөлс бөнжигнөтөл урсаад л, гэрээс гархаар сэрүү татаж шувууд жиргэн горхи хоржигноод л, ай даа үгээр хэлэхийн аргагүй сайхан.

Энэ газрын хамгийн ид шидтэй нэг зүйл нь "хар мод". Хар модыг түлж, тэр нь энэ улаан шавартай холилдон хүний биед нэвтрэхээр хорт хавдартай хүн хүртэл илааршдаг гэсэн. Ядаргаа энэ тэрийг бол хуу хамаа л хөлстэй нь хамт гаргачихдаг юм байна лээ.
Нөгөө алдарт хар мод. Их илчтэй дулаанаа бараг алдахгүй, шатал удаан, дэндүү тансаг үнэртэй.

Энэ модыг энгийн хэрэглээнд иймэрхүү хэлбэрт оруулан хүмүүс гэр орон компютерын ширээний хажууд тавин хамаг чийг, үнэр, хорыг шингээж авдаг их увидастай эд гэнэ дээ. Ер нь хийхгүй юм байдагүй юм байна лээ дээ. Жижиглээд дэрний уут, орны матрасан дотор, машины сандлын бүрээс гээд л. Ямартай ч дэрлэж унтвал толгой огт өвдөдгүй гэхээр нь нэг жижиг дэр худалдаж авсан.

Галын дөл харж нилээн суусоон.

Эхний өдрийн орой гахайн мах. Хар модны цогон дээр шарсан гахайн мах бас янзтай. Ингээл мах идэж мангас зүүдлээл...

Хоёр дахь өдрийн орой хорхог. Бид хэдийн дунд хорхог хийх чаддаг нэг ч хүн байдаггүй ээ. Ямар ч байсан нутгаасаа авчирсан нөгөө чулуунуудаа хар модны цог дээр улайстал нь халаагаад мах ногоо чулуу мулуугаа бүгдийг нь холиод ус хийгээд тагалчихсан. Даанч усыг нь жоохон ихдүүлээд нилээн их шөлтэй болчихсоныг эс тооцвол дэндүүү дэндүү.. Бараг цаг гаруй түргэн буцалгагчинд хийгээд гал дээр тавьчихсан болохоор яс нь арай ялз болоогүй. дараагын удаа харин мундаг туршлага суусоон. Бараг би ганцаараа ч хийж чадах байх хэхэ.

Буцах замд намрын ой нэг иймэрхүү үлгэрийн юм шиг. Нам гүм.

Удахгүй нэвсийтэл сайхан цас унахаар нэг явнаа. Намайг даган баясах хүн байвал хэлээрэй. Чирээл явна шүү хэхэ.






Сэтгэгдэлүүд:
Сайхан газрымөөө очиж үзхийнсан
Чаач хахаха гохьнууу гохь нь алга л бна ахиад нэг үнсээ хаянаа яадын
Луза зочин гэнэ үү. чи харин үзхэд ойрхон шд уг нь нисээл ирлээ явлаа очлоо шд
Сайлент ок асуудалгүйшд, постоор экспрес гээл явуулчий тэ
Бэхэрэ тиймүү, үнэн үү, мөн үү
Бадмаа бас зочин болцон явжийна
яацын таануус нээрээ
Луза минь яагаад нээрээ зочиноор ороод байгаан бол гэсн чинь... нэвтрэхгүй удахаар тэгжийгаашт, чи хэтэрхий олон цаг банжигийг тоохгүй байсанд гомдсон байна
Бэхэрэ итгэсэн юм шиг л байя хэхэ
Гэснээс бурхан нааг хичээлээ хийгээд хурдан сургуулиа төгсөөд , ажил хийж их мөнгөтэй болоод , хүнтэй сууж хүүхэд гаргаад , үргэлж гонгинож чихэнд хонх уяад байлгүй амьдарч үз гэнэээ хихи
Тэгээд ми жаргах замын садаа нь Банжиг болоод байна гэнээээ хихи
Хайр мэн хамт зовночиг жарганачиг
Би үхкүүүү ээ ална гэсэн ч үгүү гээл чаргуулдыш дээ энэ одоо юу вэ
энд тэндгүй жаргацан улсууд..
гэвтрээсээ босохиймсооон..
ингэхэд би амьдын жаргал гэдэг ойлголтоо өөрчлөх хэрэгтэй юм байнашд буруу ойлгоол энэ одоо юугаа дэлгэчээ вэ ч гж бодож ч байх шиг ха ха
Ганц ч сайн юм дууриаж болдгүү дандаа л муугий нь дагажийхын
Чи ёстой сайхан амарчээ. Ойр байдаг бол дагаад явахсан.
Би ч гэсэн байгальдаа ойртох гээд ойрхон бдг нэг жижиг нуур руугаа очоод байдгийн,ккк. Их гоё бдгиймаа.
бичас сүүлийн үед жаахан нам гүмхэн анир чимээгүй газар очмоор болдог болчоод байгаа д...кккк
хэзээ ч юм нэг уулзахаараа хамт явнаа чамтайгаа
Горзоок ходоодыг чэн ажилуулчихсан уу хэхэ, гэхдээ л хаа ч бай өөрсдийн давуу талтай бдгш, танай тэнд хэдхэн евро төлөөд л нилээн хэд орноор боломжийн түүр хийчээд ирдэг харин энд бараг тэр мөнгөөр иймэрхүү аялал хийж таараад бгаан, тэхээр хаана ч бай боломжийг дор дор нь ашиглаал яваад бвл тэ
Меди тэгье, өвөл цас унахаар аниа нь гөтлөөд явнаа
Аморка хэхэ чи ирээч ярьснаараа нааг явахаас өмнө, тэгүүл энэ шавар лу хамт яваал хэхэ,
Нэкээ хаха чиний хувьд юүг жаргалд тооцдын
Сандэй харин тийн гол ус уул хадтай хэсэг найзалж бгаад ирэхээр шаал өөр болохымаа, бараг ариусдаг гэмээр хэхэ, сэтгэл санаа ч арьс үс ч аль аль нь,
ойрхон нуур бдг бол бас гоёын, хөвөөн дээр очиж суучихаал, холивуудын кинон дээр гардаг хот доторх нурууд санаанд ороод бн хэхэ
Оонаа мээн тийшд, юун гуйх гуйлгах тэ өөрсдөө санаачилж уруу татаал татаж чангаагаал яах бол доо,
харин уулзах цаг ирийшд, тэхээр л нэг сайхан амьдын жаргал эдлье хэхэ
манай нутаг ч юун энэ , диваажингын ороншд
бөөнөөрөө нэг газар байвал нь алах нээ...кккк
тэхдээ хайр энол биелж болохгүй мөрөөдөл бишийшд
шавартаал чирэгдээл чичрээл дагаа явнаа яадын зус
тэнэх дуртай хүмүүс тэнэж өгнө дөө тээ...
яаж явахаа ч бодоо олцон
харин тэр Нэкийн дурантай том бууг авч явкүүээээ
гэснээс юун мандарин билээ???
гэснээс дээр нэг өрөө нь 150-350 гэсэн байхым тэгүүл 4 өрөөтөй байшин нь 600 болхууу ???
Өвөл цас орхоор хэдүүл тийшээ нэг дайлаар мордох уу 1 сар хавьцаааа
хөөх орж болжийно гэсэн дахиал болхоо байчдаг байшд
нэг байрандаа жишээ нь доод давхартаа хоёр айл дээрээ хоёр айл гэж ойлго, тэгээд нэг айл руу нь орохоор дотроо хоёр өрөөтэй ихэвчлэн, зарим айлууд нь 3ч бдын бн лэ, надыг очихоор хямдруулаад өгчдиймөө хэхэ, харин цас орохоор нэг явнаа, ажлаа зохицуулж бгаарай,
Оонаа харин тийн жика төлөвлөгөө бгаа даа харинчэг хахаха,
харин тэр дуран хэхэ айсандаа биш, аягүй бол хорхойтож лааз буудаж бгаад хайран сайхан юмыг хэмхлээ хаячна гээ амьхандаа хайрлаа бгаамшд, биол буудна л гэж дайрна
chi bid 2 adil xoobiitei yum baishuu!
jargaliin oronshd, saun te...
наад хар мод чинь ямар ид шидтэй зүйл вэ нааш нь нэгийг шидчээч хөө...
явмаааар л байна
Хайр хайртай шүү гээд мэсж нисгэхээр очихгүйн байгаан болуу .. таг чиг...
Сэтгэгдэл үлдээх: